Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-И 27 Шүүх, прокурор, цагдаад наад зах нь хоёр талтай дэмжлэг хэрэгтэй байна. Нэг нь хууль сахиулах байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдох хуулиудыг шинэчилж өгөх, нөгөө нь эдгээр байгууллагуудын ажиллах нөхцлийг боломжийн хирээр хангаж өгөх. Шүүхийн шинэчлэл удааширч байна гэж дор бүрнээ ярих мөртлеө Шүүхийн тухай ергөн баригдсан хуулийг баталж өгөхгүй өнөөг хүрсэн. Магадгүй шүүхийн шинэчлэлд хамгийн гол саад нь энэ ч байж магадгүй. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын хуулийг шинэчилж төрийн ялын бодлогыг цаг үетэй нь тохируулж, баяжуулж өгөхийг хуульчид нэн тэргүүнээ хүлээж байна. Хууль сахиулах байгууллагууд өр ширтэй хөнддөнгийн дарамтанд байх нь түгээмэл боллоо. Нийгмийн даатгалын шимтгэлээ ч төлж чадахгүй, ажилтнууд нь аймаг сумдын хооронд ажил үүргээ гүйцэтгэхдээ хүний унаанд дайгдан, бусдыг царайчилж яваа нь бие дааж, хуулийн дагуу ажиллахад бэрхшээл учруулдаг нь буй болсон нийтлэг дүр төрх юм. Ийм байхад шударга ажилла, сайн ажилла гэж хар муйхраар шахах нь үр дүн багатай байгаа нь тодорхой юм. Хуулийн байгууллагуудад ажиллах боломжийн нөхцлийг нь хангаж өгөөд хууль, ёс зүйгээ чанд сахих, шударга ажиллахыг хамтдаа шаардаж, энэ ажлыг өөд татаж авъя. Энэ шаардиагыг эс биелүүлбээс хариуцдага тооцож, ажиллаж чадах хүнийг нь байр байранд нь тавъя. Ингэж ажиллаасай гэж сонгогч олон түмэн биднээс хүсэн хүлээж байгаа. Улс оронд нийгмийн дэг журмыг сайжруулах хуулиудын биелэлтийг зохион байгуулж, хяналт тавихад төрийн захиргааны хяналтын үүргийг өндөржүүлэх, өөрөөр хэлбэл улсын хяналтын албадыг жинхэнэ ёсоор ажиллуулах нь чухал байгаа юм. Барилга, тээвэр, холбоо, худалдаа, боловсрол, эмнэлэг, ариун цэвэр гээд улсын хяналтын албагүй салбар гэж үгүй. Хяналтын эдгээр албадыг бэхжүүлэх, юуны өмнө ажлаа сайн мэддэг, шударга, зүтгэлтэй боловсон хүчнийг шилж сонгож томилох, хянан шалгагчдын ажиллах нөхцлийг хангах, тэдэнд тавих шаардлагыг өндөржүүлэх зохион байгуулалт. эрх зүйн хүлээгдэж буй арга хэмжээг Улсын Их Хурал, Засгийн газар даруй авах хэрэгтэй байна. Хяналтын албад жинхэнэ ёсоороо ажиллавал иргэд хүнс, эмнээс хордож, байгаль орчин бохирдож, хаа сайгүй үйлдвэрлэл, үйлчилгээний журам бүдүүлгээр зөрчигдөж байгааг таслан зогсоож, дэг журам тогтоож болно. Хяналтын албадыг нэгдсэн аргачлал, удирдлагаар хангах, ажилтнуудад сургалт зохион байгуулах, техник хэрэгслэлээр хангах, ахуй хангамжийг нь дээшлүүлэх дорвитой арга хэмжээ авбал ажлын үр өгөөж илүү байх болно. Гэмт хэрэг, зөрчлийн улмаас иргэд, байгууллагын зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь хууль бус явдлыг илрүүлж шийдвэрлэсний гол үр дүн юм. Хохирлыг нөхөн төлүүлэх ажил хийгдэхгүй байгаагаас зарим иргэдээс хууль, хуулийн байгууллага, улмаар төрдөө итгэх итгэл нь алдарч байгаа тухай байнга ярьдаг боловч дорвитой ахиц энэ салбарт гарахгүй байна. Улсын Их Хурал, Засгийн газар хуулийн биелэлтийг зохион

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw