МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 195 дэлхийн 119 орон, олон улсын болон төрийн бус олон арван байгууллагын элч, төлөөлөгчид хүрэлцэн ирж, хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг үнэт зүйл, улс орнуудын нийгмийн дэвшлийн гол баримжаа болсон ардчиллыг дэлгэрүүлэн хөгжүүлэх, сайн засаглал, иргэний нийгмийг төлөвшүүлэх талаар санал бодол, туршлагаа солилцож чухал шийдвэрийг гаргалаа. Олон улсын энэхүү үлэмж нэр хүндтэй, томоохон чуулга уулзалт Улаанбаатарт болсон нь монголчууд бидний хувьд нэр төрийн хэрэг, манай ардчиллыг олон улсын хэмжээнд сайшаан хүлээн зөвшөөрч буйн илрэл мөн билээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга К.Аннан тус бага хуралд ирүүлсэн илгээлтдээ: “...сүүлийн жилүүдэд Монгол Улс ардчилалд шилжих үйл явцдаа мэдэгдэхүйц ахиц гаргаж чадсан бөгөөд энэхүү туршлагаас суралцах зүйл бидэнд багагүй байгаа...” гэж тэмдэглэсэн нь монголчууд бид бүхний хамтаараа хийсэн түүхэн сонголт, улс орноо хөгжүүлэхийн төлөө гаргаж буй хичээл зүтгэл, хамтын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаа хэрэг юм. Цаашид ардчилсан төрийн тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн харилцаа төлөвшсөнөөр бий болж байгаа боломжуудыг ард иргэд хот, хөдөөд ижил тэгш, бурэн дүүрэн ашиглах, нийгмийн эмзэг хэсгийнхэнд хамгийн хүндээр тусч ардчиллын үнэт зүйлс, ирээдүйдээ итгэх итгэлийг нь сулруулж мэдэх ажилгүйдэл, ядууралтай тууштай тэмцэх, иргэдийн оролцоо, иргэний нийгмийн зохистой төлөвшлийг хангах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, баталгаажуулах талаар Ү бага хурлаас гарсан шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэхэд хүчээ нэгтгэн цуцалтгүй ажиллах үүрэг бидэнд оногдлоо. Улсын Их Хурлын намрын чуулган Монгол Улсад хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр батлах тухай асууддыг нэн тэргүүнд авч хэлэлцэх гэж буйг Ү бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн том ажил гэж бэлэгшээн дэмжиж байна. Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг жил бүр Улсын Их Хуралд мэдээлж, Төрийн эрх барих дээд байгууллагынхаа чуулганы нээлт бүрт Засгийн газрын үйл ажиллагааны үр дүнг илтгэж, Монгол орны хэтийн болон тухайн онд анхаарал төвлөрүүлэх багц зорилт, хэрэгжүүлэх алхмуудын талаар танилцуулж ирсэн билээ. Манай Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн 314 багц бодлогын зорилтыг хэрэгжүүлэх ажлыг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган, шинэчлэлийн олон асуудлыг хэрэгжүүлж байна. Юуны өмнө, макро эдийн засгийн тогтворжилтыг хангах, эдийн засагт өсөлтийг бий болгох, улсын төсөв, санхүүг эрүүлжүүлэх, өрийн дарамтыг арилгах, экспортын баримжаатай хувийн хэвшилд тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг эрчимжүүлэх замаар эдийн засаг, нийгмийн салбарын шинэчлэлийг түргэтгэхэд тэргүүн зэргийн ач холбогдол өгч ажиллаж байгааг олон нийт мэднэ. Дэвшүүлсэн оновчтой бодлого, төр засгийн тогтвортой байдал, түүний бүх шатны байгууллагын хамтын ажиллагааны хүчээр улс орны хөгжил дэвшлийг урагшлуулах талаар авч хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw