Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УАСЫН ПАРЛАМЕНТ-П 21 Өнгөрсөн хоёр cap гаруйн хугацаанд шинээр байгуулагдсан Улсын Их Хурал, түүний гишүүд дэлхийн бусад орны парламенттай тогтоосон харилцаагаа үргэлжлүүлэх, улам идэвхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээнд оролцсон. Бусад орны хууль тогтоох дээд байгууллагуудтай болон биднийг дэмжин тусалдаг, найрсаг харилцаатай байдаг олон улсын байгууллагууд, гадаад орны сан, төлөөлөгчийн газруудтай тогтоосон харилцаагаа улам өндөржүүлэхэд манай парламент ихээхэн ач холбогдол өгч байгааг онцлон тэмдэглэж байна. Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ! Өнгөрсөн ээлжит бус чуулганы дараахь өдрүүдэд Улсын Их Хурлын гишүүн Та бүхэн цөөн хоног боловч өөрсдийн тойргийн сонгогчидтойгоо уулзан ярилцаж тэдний санаа бодол, амьдрал ахуйг судалж, тэдэнд Улсын Их Хурлаас батлан гаргасан хуулиудыг тайлбарлан таниулан, орон нутаг анхан шатны нэгжид хууль тогтоомжийн биелэлт ямар байгаатай биечлэн танилцаж, зохих дүгнэлт хийсэн билээ. Улсын Их Хурлын гишүүдээс сонгогч-олон түмэнтэйгээ уулзан учрах үед тэднээс гаргасан санал хүсэлт, энэ талаар та бүхний хийсэн дүгнэлтүүд энэ чуулганы шийдвэрт тусгалаа олно гэдэгт итгэж байна. Улсын Их Хурлын анхдугаар болон ээлжит бус чуулганы хугацаанд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийн дагуу Байнгын хороодоос шалгалтын хэсгүүд байгуулан зарим хууль тогтоомжийн биелэлтийг шалгасан нь Улсын Их Хурал, Засгийн газрын цаашдыи бодлого, чиглэлийг оновчтой тодорхойлоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болж буйг дашрамд тэмдэглэж байна. Улсын Их Хурал, түүний гишүүн бүр, Байнгын ба дэд хороод цаашид хууль батлахын зэрэгцээ хууль, баталсан шийдвэрийнхээ биелэлтийг хянан шалгаж зохион байгуулахад Засгийн газар, түүний байгууллагуудад нөлөөлөх талаар онцгой анхаарч Үндсэн хуулийн үзэл санааны өндөр түвшинд хүрч ажиллахыг энэ Улсын Их Хурлын эрхэм чухал зорилт гэж үзэж байна. Засгийн газрын үйл ажиллагаанд, ялангуяа хуулийн биелэлтийг хангах талаар Улсын Их Хурлын тавих хяналтыг үр нөлөөтэй болгох нь түүний үйл ажиллагааг дэмжих гол арга зам мөн байна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ үүднээс хууль сурталчлах, түүнийг биелүүлэх санаачилга, ур чадвар, сахилга, хариуцлагыг бүх шатанд ялангуяа төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын аливаа шатанд жигддээшлүүлэхэд хүчээ төвлөрүүлэх нь чухал байна. Өнөөгийн төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагын гол ажил Улсын Их Хурлаас баталсан хууль шийдвэрийг олон түмэнд бүрэн хүргэж сурталчлах, түүний биелэлтийг зохион байгуулах явдал юм. Бид энэ асуудлыг эрхэм зорилт болгон ажиллах болно. Саяны сонгуулиар орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд бүрэлдэхүүний хувьд шинэчлэгдлээ. Удахгүй Засаг дарга нараа шат дараалан томилох бөгөөд тэдний өмнө дээрх шаардлага, тухайлбал хууль сурталчлах, биелүүлэх ажил үйл ажиллагааных нь тэргүүн зорилт болон тавигдах учиртай. Хууль биелүүлэх, сахилга хариуцлагыг бүх шатанд дээшлүүлэх

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw