Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 63 Засгийн газрын шийдвэр гарч уг төслийг хэрэгжүүлэх ажил эхлээд байна. Энэ төслийг олон түмэн дэмжиж, хандиваа өргөн, зам барих ажилд оролцох хүслээ илэрхийлсээр байна. Манай орны өрнө, дорныг холбох энэ замын шавыг нутгийн баруун, зүүн хил дээр тавьлаа. Урьдчилсан тооцоогоор 10-аад жил барих төлөвлөгөө, график гарган жил бүрийн хийж гүйцэтгэх ажлын хэмжээ, шаардагдах хөрөнгө оруулалтыг тодорхойлж, ойрын 2-3 жилд баригдах гүүрүүдийг барьж эхлэхийн тулд баруун чиглэлд хэд хэдэн газар хайгуул судалгааны ажлыг эхлээд байна. Энэ онд багтаан саадтай даваануудыг сэтлэх, засах, намагтай газрыг хатаах зэрэг давын өмнө хийх ажлыг төлөвлөж, тэнд ажиллах хүн хүч, машин, техник, материал, зардлын тооцоог гаргаж байна. “Мянганы зам”-ыг барьж эхэлхийн зэрэгцээ бүс нутгийн замын сүлжээг өргөтгөхөд анхааран ажиллах болно. Засгийн газар ган, зудад нэрвэгдсэн аймаг, сум, баг, ард иргэдэд туслах, үүнд гадаад орон, олон улсын байгууллагын анхаарлыг хандуулах, зудын хохирлыг барагдуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр онцгой анхаарал тавьж ажиллаж ирлээ. Зуд болохлоор л хөдөө хотгүй бужигнаж, энд тэндээс тусламж дэмжлэг хүсч, өвс тэжээл, гурил будаа гэж сандарч гүйцгээдэгтээ ялангуяа малчид маань гүн гүнзгий дүгнэлт хийх цаг болжээ. Зуд болсон хойно нь биш, харин болно гэж бодож тооцоолж эртнээс бэлтгэлээ хангаж, гамшгаас хамгаалах найдвартай сүлжээг бий болгох шаардлагтай байна. Бидэнд үлдэж буй зудын сургамж яах аргагүй энэ юм. Саяхан Засгийн газар энэ асуудлыг ээлжит бус хуралдаанаараа тусгайлан хэлэлцэж “Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөр” болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний турай Засгийн газрын тогтоолыг баталж гаргасан юм. Энэхүү хөтөлбөрт орон нутгийн төрийн захиргааны бүх шатны байгууллага, малчдаас хийж хэрэгжүүлэх ажлыг тус бүрт нь заалган тодорхойлсноос гадна аймаг, сумын түвшинд малын тэжээлийн нөөц бий болгох, тэжээлийн үйлдвэрлэл, улсын тэжээлийн нөөцийн салбарыг нэмэгдүүлэх, отрын бүс нутгийг тогтоож хамгаалалтанд авах, хадлан бэлтгэл, бэлчээр усжуулалтыг сайжруулах, мал сүргийг эрүүлжүүлэх, сум, багийг холбоожуулах зэрэг цогцолбор асуудлыг тусгалаа. Түүнчлэн зудтай тэмцэх, хохирлыг бууруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар Олон улсын хамтын нийгэмлэгт хүсэлт тавьж, Монгол Улсын Засгийн газар НҮБ- ийн хамтарсан уриалга гаргасан нь үр дүнгээ өгч байна. Өнгөрсөн намар манай Засгийн газраас Япон улсын Засгийн газарт урьдчилан хүсэлт тавьсны үр дүнд олгогдсон 10 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр малын өвс тэжээл, эм тариа, гурил будаа, бага оврын цахилгаан эх үүсвэр зэрэг нэн чухал хэрэгцээний бараа материал авч гамшигт нэрвэгдсэн аймаг, сумын малчдад хүргүүллээ. Цагүеэ олж шуурхай үзүүлсэн энэ тусламж нь зудын хохирлыг багасгах, зудтай тэмцэх үндэсний чадавхыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэж байна. Мөн Япон

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw