МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 133 нийгэмд нэлээд хэвшиж байна. Ийм нөхцөлд бид олон түмний бүтээлч санаачилгыг бүх талаар дэмжихийн зэрэгцээ хууль, төрийн бодлогыг олон түмэнд хүргэж сурталчлах, үндэслэл, заалт нэг бүрийг нарийвчлан тайлбарлах замаар хууль бол зах зээлийн ардчилсан нийгэмд иргэн бүрийн ухамсартай зөв зохион байгуулалттай бүтээлч идэвхтэй, шударга амьдралын гол хэрэгсэл мөн гэсэн сэтгэлгээг нийгэмд бататган бэхжүүлэхийн төлөө маш идэвхтэй ажиллах шаарддагатай байна. Төрийн бодлого хуулийг иргэд, хөдөлмөрчдөд хүргэж сурталчлах үүрэгтэй орон нутаг дахь засаг төрийн байгууллагууд, төрийн албан тушаалтнууд хуулийг сурталчлах талаар хангалтгүй ажиллаж байгаад иргэд сонгогчид шүүмжлэлтэй хандах боллоо. Хууль сурталчлах асуудлыг бид хэзээ ч анхаарлынхаа төвөөс гаргаж болохгүй. Мөн нийгмийн харилцааны эрчимтэй өөрчлөлтийг цаг тухайд нь шинжлэх ухааны үндэстэй судлан мэдэх, Улсын Их Хурлаас гаргаж буй хууль шийдвэрт тусгах талаар хууль тогтоогчдын хариуцлага урьд урьдынхаас илүү чухал болж байна. Чухамдаа хууль гэдэг маань асар их мэдлэг, мэдээллийн багтаамж бүхий төрийн баримт бичиг байдаг. Түүнийг шаардлагатай хэмжээний мэдлэггүйгээр, мөн тийм хэмжээний мэдээлэлгүйгээр боловсруулан баталж чадахгүй юмаа. Мэдээлэлд аль болох ойр байж түүнийг хууль тогтоох, хэрэгжүүлэх, хянан шалгах төрийн бодлого, үйл ажиллагаанаас эхлээд төрийн албан хаагч бүр өдөр тутмынхаа ажил амьдралын анхдагч чухал хэрэгцээ болгож занших хэрэгтэй юмаа. Улсын Их Хуралд болон төрийн байгууллагуудад шууд үйлчлэх судалгаа, мэдээллийн ажлын оновчтой арга хэлбэрийг олж сонгох чиглэлээр бид эрэл хайгуул хийх шаардлага гарч байна. Ийм нөхцөлд хууль боловсруулан батлах үйл ажиллагааны бүх шатанд мэдээлэлтэй харьцаж, УИХ-д мэргэжил, арга зүйн үйлчилгээ үзүүлж байдаг манай Тамгын газрын ажилтнуудын үүрэг хариуцлага улам бүр өндөржиж байгааг зориуд онцдон тэмдэглэж байна. Мэдээллийн үнэ цэнэ, үүрэг асар их болж байгаа өнөө үед мэдээллийн мэргэжлийн байгууллага Үндэсний статистикийн газрын үйл ажиллагаа улс орны эдийн засаг, нийгэм, соёл боловсрол, шинжлэх ухааны хөгжилд болон төрийн ажил хэрэгт онцгой үүрэгтэй юмаа. Арга зүй, аргачлалаар төгөлдөржүүлж, мэдээлэл боловсруулалтын чанарыг сайжруулах, үйлчилгээнийхээ төрлийг олшруулж, шуурхай чанарыг дээшлүүлэх, нийгмийн статистикийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр үндэсний статистикийн газар үйл ажиллагаагаа идэвхжүүлэх хэрэгтэй байна. Эрхэм гишүүдээ, Улсын Их Хуралд шууд ажлаа хариуцан тайлагнадаг, удирдлага нь УИХ-аар томилогддог байгууллагуудын ажилтай шууд холбогдсон хуулиудыг энэ намрын чуулганаар хэлэлцэх гэж байгаа болохоор тэдгээр байгууллагын үйл ажиллагаанд дүгнэлт хийх асуудлууд цөөнгүй байгааг УИХ-ын даргын хувьд хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Өмч хувьчлалын үр дүнгээр манайд цоо шинээр үүсэн бий болсон хөрөнгийн зах зээлийг орчин үеийн зах зээлийн шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд үнэт цаасны зах зээл шийдвэрлэх үүрэг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw