Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Ю1 Дэд бүтцийн салбарт Харилцаа холбооны тухай хуулийг батлан гаргаж, зах зээлийн нөхцөлд харилцаа, холбооны салбарын үйл ажиллагааг орчин үеийн нийтлэг жишгийн дагуу явуулах эрх зүйн орчинг бий болгож, энэ салбар дахь гадаад, дотоод хөрөнгө оруулалтыг дэмжих, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж өглөө. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг бататгахад нийгмийн бололцоог зүй зохистой ашиглах талаас төрөөс баримтлах ойрын 10 жилийн бодлогыг тодорхойллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндэсний аюулгүй байдлын тухай хууль болон Олон улсын хэд хэдэн гэрээ энэ удаагийн чуулганаар батлагдлаа. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар аюулгүй байдлыг үндэсний түвшинд авч үзэж энэ талаарх төрийн бодлогын үзэл баримтлал, зарчмыг тодорхойлон тэдгээрийг хэрэгжүүлэхэд оролцогч субъектуудын уялдан зохицсон үйл ажиллагааг эрх зүйн хувьд баталгаажуулж өглөө. Монгол Улсын хууль тогтоомжийг 2001-2004 онд боловсронгуй болгох Үндсэн чиглэлд тусгасны дагуу Эрүүгийн хууль, Иргэний хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгуудыг батлан гаргасан нь энэ удаагийн намрын чуулганы хамгийн чухал үр дүнгүүдийн нэг байлаа. Энэ хуулиуд нь иргэншсэн, эдийн засгийн харилцааг төлөвшүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах, ардчилсан төрийн тогтолцоо дахь шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүх эрх мэдлийн хүрээн дэх байцаан шийтгэх журмыг шинэчлэх, нийгэмд сахилга, дэг журмыг чанд сахиулах, бүх шатанд хариуцлагын тогтолцоог боловсронгуй, үр дүнтэй болгох зэрэг хойшлуулшгүй чухал асуудлыг цогц байдлаар шийдэж өглөө. Одоо УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр гишүүд тойрогтоо ажиллаж, сонгогчидтой уулзахдаа эдгээр хуулиудыг ухуулан таниулах, сурталчлах, хэрэгжүүлэх ажилд онцгой анхаарах хэрэгтэй байна. Хууль санаачлагчаас хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах арга ажиллагаа, төсөлд тавих шаардлага, төсөл өргөн мэдүүлэхэд баримтлах журмыг нарийвчлан зохицуулж, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийг шинзчлэн найрууллаа. Ингэснээр хууль тогтоох ажиллагааг зохих шалгуурын дагуу чанаржуулан, түүний шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. УИХ-аас хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэх талаар багагүй ажлыг зохион байгууллаа. Энэ хугацаанд 2001 оны төсвийн гүйцэтгэл, зарцуулалтын байдал, Засгийн газрын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцыг шалгах, УИХ болон Байнгын хороодын хяналт шалгалтын 10 гаруй ажлын хэсгийг томилон ажиллуулж,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw