Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 81 Улсын Их Хурлын 2001 оны намрын ээлжит чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье. Анхаарал тавьсанд баярлалаа.17 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийя хэлсэн vr 2001.10.10 Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ! Ерөнхий сайд, Засгийн газрын гишуудээ! Хатагтай ноёд оо! Улсын Их Хурлын намрын чуулган манай орны дотоодод болон дэлхий дахинаа бүрэлдсэн шинэ нөхцөл байдалд эхэлж байна. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн, МЛХН- ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Энэбиш таалал төгсч, зүрх зүсч, элэг эмтрэм уй гашуу, зүйрлэшгүй хүнд гарз бидэнд тохиолоо. Дотны нөхрийн маань төр, түмнээн гэсэн ажил хэрэгч, хүнлэг энэрэнгүй, шударга зарчимч байр суурь, холч бодлого, бүтээлч сэтгэлгээ, мэдлэг туршлага, нөхөрсөг зан төлөв, хувийн үлгэр дууриалал нь Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага - Улсын Их Хурал, түүний гишүүн та бүхний үйл ажиллагаанд шингэн үлдэж, үргэлжлэн амьдарсаар байх болно гэдэгт би гүн итгэлтэй байна. Одоо Улсын Их Хуралд тэрхүү эрхэм хүнийхээ ханхайж үлдсэн орон зайг ард түмнийхээ хүсэн хүлээсэн шинж чанар бүхий хүнээр нөхөн сэлбэж төрийн бодлого, удирдлагынхаа залгамж халааг цалгардуулахгүй авч явах онцгой хариуцлага ногдож байна. Өнгөрсөн жил болсон Улсын Их Хурлын сонгууль ард түмний хийсэн сонголтоор эрх баригч улс төрийн хүчин бодлого, үйл ажиллагаагаа тогтвортой нөхцөлд бие даан хэрэгжүүлэх харьцангуй тааламжтай нөхцөл, таатай боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ хугацаанд олон түмэн эрх баригчдынхаа үйл ажиллагаа, үйлдэл хөддөл бүрийг итгэл найдварын харцаар ширтэн амьдрал байдлаа дээрдээсэй хэмээн хүсэн хүлээж ирлээ. Эдүгээ улс орны эдийн засагт тогтворжилт, өсөлтийн шинж тодорхой харагдахгүй, хөдөлмөр эрхлэлт дээшилж, ядуурал тууштай буурахгүй, хүн амын амьжиргаа хүндхэн хэвээр байгаа нь сонгогч олны итгэл хүлээж хариуцлага үүрсэн бүх хүний сэтгэлийг зовоохгүй байхын аргагүй байна. Ийм нөхцөлд Улсын Их Хурал, Засгийн газар зоримог бөгөөд ухаалаг алхам хийж, эдийн засаг, эрх зүйн шинэтгэлийг тууштай эрчимжүүлж байж хүндрэл бэрхшээлийг гэтлэн давж, хөгжил дэвшлийн суурь дэвсгэрийг баттай тавих болно. Би төрийн тэргүүний хувьд Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагаа, цаашид шийдвэрлэвэл зохих цөөн асуудал болон нийт үндэсний эрх ашигтай холбогдох зарим зүйлийг хөндөж одоо ярья.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw