90 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, энэ чиглэлээр хийгдвэл зохих ажлыг зохион байгуулахад төр, захиргаа, хуулийн байгууллагууд гол үүрэг гүйцэтгэх, идэвх санаачлагатай ажиллах, үүнд иргэдийн дэмжлэгийг өргөнөөр авах нь зүйтэй. Авилгал, түүнээс урьдчилан сэргийлэх цогцолбор арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь тулгамдсан зорилт гарцаагүй мөн. Нийгэмд авилгал газар авч аюул занал учруулж байна гэж ярьж бичиж байгаа боловч түүний мөн чанар, тархалтын хүрээ, тэмцэх арга замын талаарх бидний төсөөлөл бүрхэг бүдэг хэвээр байна. Холбогдох байгууллагын мэдээллээс үзэхэд, энэ төрлийн гэмт хэргийн арга хэлбэр нь нарийн, далд нууц үйлдэлтэй байдгаас илрүүлэхэд хүндрэл учирч, хууль хамгаалах байгууллагын хүчин мөхөсдөх байдалд хүрч мэднэ. Иймд энэ хорт үзэгдэлтэй нийгмийн амьдралын бүх хүрээнд чиглэсэн зорилготой. нийтээр тэмцэл явуулах стратегийг тодорхойлж, зохион байгуулах бүтцийг зөв бүрдүүлэх шаардлагатай юм. Уг асуудлыг шийдвэрлэхэд Авилгалын эсрэг хуулийн болон Авилгалтай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцэж батлах нь нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Зургаад, Цэргийн байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжих үндэслэлтэйгээр шуурхайлан боловсруулж, цэргийн алба, ахуйг нийгмийн амьдралтай нягт уялдуулан, хүний хөгжлийн орчин болгож хөгжүүлэхэд төр, засгаас анхаарч дэс дараатай арга хэмжээ авч цэргийн шинэчлэлийг эрчимжүүлэх нь зүйтэй байна. Батлан хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуулиудын төсөл энэ чуулганаар хэлэлцэгдэн батлагдсанаар батлан хамгаалах тогтолцоо, цэргийн шинэчлэлийн бодлогыгТөрийн цэргийн бодлогын үндсийн дагуу тууштай хэрэгжүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, цэргийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгоход ач тусаа өгнө гэж би Ерөнхий командлагчийн хувьд үзэж байна. Улс орны ойрын болон хэтийн төлөвийн талаар нэлээд цэгцтэй төсөөлөл хэрэгтэй байгаа тухай эрдэмтэд судлаачид, ахмадууд саналаа илэрхийлж байна. Аливаа улс орон хэтийн хөгжлийн төсөөлөл, хөтөлбөр, стратегийн төлөвлөгөөтэй хөгжиж дэвждэгийг дэлхийн орнуудын туршлага бэлхнээ харуулж байгаа билээ. Иймд Улсын Их Хурлаар батлагдсан Монгол улсын хөгжлийн үзэл баримтлал хэмээх төрийн бодлогын баримт бичгийг дэлгэрүүлэн, өөрчлөгдөн буй дотоод, гадаад орчны хүчин зүйлсэд түшиглэн Монгол улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг шинжлэх ухааны арга зүй, бодит судалгаанд тулгуурлан шинээр боловсруулж алс хэтийн чиглэл баримжаа болгох нь зүйтэй гэж үзэж байна. Эрхэт нөхөд өө, Та бидний амьдарч буй дэлхий ертөнц, улс төрийн гадаад орчинд шинэ нөхцөл байдал үүслээ. Олон улсын алан хядах ажиллагаа ямар ч орны аюулгүй байдал, улмаар нийт хүн төрөлхтний энх амгалан амьдрал, хөгжил дэвшилд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw