Монгол улсын парламент - боть 2

МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 107 энэ хаврын чуулганаар хэлэлцэх боловсролын тухай хуульд суулгаж шийдвэрлэх болно. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын хяналтыг шинэ түвшинд гаргах, эрүүл мэндийн байгууллагуудад зөвшөөрөл олгох, магадлан итгэмжлэх үйл ажиллаагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага бий болж байна. Иргэдэд эмнэлгийн зарим төрлийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх асууддыг эрх зүйн хувьд нарийвчлан тодотгох хэрэгтэй боллоо. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, даатгалын сангийн бүрдүүлэлт, хуваарилалт, зарцуулалтыг салбарын онцдог бодлого, стратегитэй уялдуулах, даатгуулсан иргэн бүр даатгалын ашиг тусыг хүртэх боломж бүрдүүлэх чиглэлээр боддогын түвшинд авч үзэх, эрх зүйн хувьд шийдэх асуудлууд ч бий. Эрүүл мэндийн салбарын энэ мэтийн тодорхой асуудлуудыг Улсын Их Хурал багцаар нь авч үзэж шийдвэрлэх болно. Гуравдугаарт, эрх зүйт төр, иргэний нийгмийг төлөвшүүлэх, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх, төрийн захиргааны байгууллага, түүний удирлагыг боловсронгуй болгох, төрийн албыг чадваржуулах зэрэг цогц асуудлын заримыг төрийн нэгдмэл бодлогын хэмжээнд нухацтай авч үзэх шаардлага бий гэж Улсын Их Хурал үзэж байна. Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд зарим яам, агентлаг, төсвийн байгууллагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг судлан үзэж захиргааны орон тоог цомхотгож зардлыг хямдруулах, салбарын удирддагын бүтцээр дамжсан дээд шатны байгууллагын болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын эрх үүргийг зүй зохистой хослуулах зэрэг асуудлууд дэвшигдэж байгаа билээ. Энэ харилцааг уялдуулан зохицуулсан төрийн бодлогын төвлөрсөн илэрхийллийн нэг бол жил жилийн төсвийн тухай хууль юм. Энэ оноос төсвийн удирддагын шинэ тогтолцоонд шилжих ажлыг шуурхай зохион байгуулах хэрэгтэй байна. Өргөн баригдаж хэлэлцэж эхэлсэн хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж, эцэслэн батлахдаа төсвийн удирдлагын шинэтгэлийн дээр дурьдсан тулгамдсан зорилтуудыг боддогын төвшинд цогцоор нь шийдэж өгөхөд Улсын Их Хурал онцгой анхаарал тавих болно. Төрийн албаны шинэтгэлийн өөр нэг чухал асуудал бол төрийн албан хаагчдын үүрэг хариуцдагыг тодорхой болгож, тэдэнд үзүүлэх нийгмийн халамж, хамгааллыг нарийвчлан тогтоох явдал мөн. Төрийн албан хаагчдад тавих шаардлага цаг үеийн бодит нөхцөл байддыг тусган ёс зүйн чиглэлээр ихээхэн өндөржиж байна. Төрийн албаны нийт ажилтны ёс зүй, түүний дотор, төрийн өндөр албан тушаалтанд тавих шаардлагыг ихээхэн өндөржүүлж, зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцдагыг хуулийн хүрээнд чангатгах хэрэгтэй. Энэ зорилгоор төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн дүрэм боловсруулж гаргахаар Улсын Их Хурал ажиллаж байна. Төрийн удирдах ажилтнуудын ёс зүйн талаар дүгнэлт гаргах, улсын төсөв, төрийн өмчийн зарцуулалтанд хяналт тавих төрийн хянан шалгах

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw