Монгол улсын парламент - боть 2

74 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН Чуулганы хуралдаан дээр Улсын Их Хурлын дарга Л.Энэбишийн хэлсэн үг 2001.09.14 Эрхэт гишууд ээ! Олон улсын амьдралд үүссэн нөхцөл байдлын үүднээс Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн юм. Энэ 9 дүгээр сарын 11-ний өглөөний 9 цагийн орчимд АНУ-ын зүүн эргийн Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвийн хоёр цамхаг руу алан хядагчид онгоцоор дайрч дэлбэлэн, дараа нь Вашингтон дахь Пентагоны цогцолборыг мөн онгоцоор дайрч нэг хэсгийг нь дэлбэлсэн алан хядагчдын балмад уйл ажиллагаа болсон билээ. Энэ ялт ажиллагаа бол нийт хүн төрөлхтний жигшил зэвүүцлийг зүй ёсоор төрүүлсэн адал балмад үйл ажиллагаа юм. Энэ эмгэнэлт үйл явдал манай улсаас хол алслагдсан улс оронд болж байгаа ч гэсэн энэ нь зөвхөн нэг улс гүрний төдийгүй бүхэлдээ хүн төрөлхтний эсрэг түүний соёл иргэншил, эрх чөлөө, энх амгалан амьдралын эсрэг өдөөсөн гэмт хэрэг гэж Монгол Улс үзэж байна. АНУ-д тохиолдсон энэ хүнд хэцүү цагт Монголын төр, засаг, монголын ард түмэн, Америкийн ард түмэн, түүний Засгийн газартай зүрх сэтгэлээрээ хамт байгаа гэдгээ дахин илэрхийлж байна. Монгол Улсын төр, засаг, манай холбогдох байгууллагууд энэ үйл явдалтай холбогдуулан шуурхай ажилласан. Юуны өмнө бодиттой мэдээллийг шуурхай авахын тулд АИУ-д суугаа Элчин сайдын яамтай холбоо барьж олон улсын мэдээлэлтэй харьцуулах, Монголд ажиллаж байгаа АНУ- ын Элчин сайдын яамтай холбоо барих зэргээр яаралтай арга хэмжээ авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар АНУ- ийн Ерөнхийлөгч Бушид эмгэнэл илэрхийлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар АНУ-ын ЭСЯ-д биечлэн очиж Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс Америкийн төр засаг, ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлсэн. Арван хоёрны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны эхний асууддаар энэ алан хядах балмад үйл ажиллагааны хор уршигаар бий болсон нөхцөл байдалтай холбогдуулж Засгийн газрын байр суурийг илэрхийлэх, мөн холбогдох арга хэмээ авах тухай асуудаыг авч хэлэлцсэн. Монгол Улсын Засгийн газрын мэдэгдэл гаргасан ба олон улсын алан хядагчид Америкийн иргэний агаарын тээврийн нисэх онгоцуудыг олзлон авч АНУ-д цуст халдлага хийж олон мянган хүний амь насанд хүрсэн ялт хэрэг үйлдсэнийг Монгол Улсын төр засаг, ард түмэн эрс шийдвэртэй буруушаан, Засгийн газар, ард түмнийхээ нэрийн өмнөөс энэхүү цуст халдлагад өртөж амь насаа алдсан олон мянган энгийн ард иргэдийн төрөл төрөгсөд, Амеркийн төр засаг, нийт ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газраас НҮБ- ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннанд хандаж олон улсын алан

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw