Монгол улсын парламент - боть 2

196 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөр / ЯБӨХ/ болон Эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах стратегийн баримт бичиг /ЭЗӨДЯБСББ/-ийг ОУВС, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай биелүүлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлж байна. ЯБӨХ хөтөлбөр болон ЭЗӨДЯБСББ-ээр тодорхойлсон боддого нь дунд хугацаанд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлзх, ядуурлыг бууруулах стратегийг өөртөө бүрэн агуулж, улмаар олон улсын байгууллага, донор орнуудын туслалцаа дэмжлэгийг авахад хангалттай сайн үндэс суурь болно гэж олон улсын банк, санхүүгийн байгууллагууд үнэлж байна. Саяхан эдгээр баримт бичгийн хэрэгжилтийг авч хэлэлцсэн ОУВС, Дэлхийн банкны захирлуудын зөвлөлийн хурлаас манай Засгийн газрын явуулж буй эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг өндрөөр үнэлж тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэх, нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг Та бүхэнд дуулгахад таатай байна. ОУВС- гийн захирлуудын зөвлөлийн хурлаас “...хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн өсөлт түргэсч, инфляцийн түвшин хяналтад байж, төсвийн байдал сайжирч, гадаад валютьш нөөц нэмэгдэн, гадаад өр удирдагдахуйц хэмжээнд байна...”, “...Байгаль цаг агаарын болон гаднын тааламжгүй байдал, түуний дотор SARS хүчтэй нөлөөлсөн ч эдийн засгийн ерөнхий төлөв байдал харьцангуй сайн байна” гэж дүгнэсэн байна. Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хөгжлийн бодлогыг тодорхойлон, уялдуулан зохицуулж байдаг ОУВС, Дэлхийн Банкны бүлгийн энэхүү үнэлгээ нь өнөөгийн төр, засгийн хэрэгжүүлж буй боддого, явуулж байгаа үйл ажиллагаа нь зөв чиглэлд эрчимтэй явагдаж буйн бас нэг нотолгоо болж байгаа бөгөөд үүнд эргэлздэг зарим хүнд өгөгдөж буй нэг ёсны тодорхой хариулт гэж үзэж болно. Ийнхүү Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас Монголын эдийн засгийн талаар өгч буй бодитой бөгөөд өөдрөг үнэлэлт, дүгнэлт нь Монголд хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудын уулзалтыг амжилттай зохион байгуулах үндэслэл болж ирлээ. Монголд хандивлагч орнуудын ээлжит уулзалт зөвлөлгөөн манай Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд Парис, Улаанбаатар хотноо 2 удаа амжилттай болж, одоо энэ оны 11 сарын сүүлчээр анх энэ ажлыг санаачлан зохион байгуулсан Япон Улсын Токио хотноо хийхээр бэлтгэгдэж байна. Хандивлагч орон, Олон улсын байгууллагууд өмнө нь 18 сарын хугацаанд 200 сая гаруй ам.долларын зээл, тусламж амладаг байсан бол 2001 оноос эхлэн зээл тусламжийнхаа 1 сард ногдох хэмжээг даруй 2 гаруй дахин нэмэгдүүллээ. Түүнчлэн зээл тусламжийн үр ашиг ч дээшилж байна. Энэ онд “Гадаадын зээл тусламжийн зохицуулалтын тухай хууль” батлагдсан нь ч үүнд томоохон тулхэц өглөө. Манай орны үндэсний үйлдвэрлэл сэргэж, дэд бүтцэд оруулах хөрөнгийн хэмжээ тогтвортой нэмэгдэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн өсч, түүний 80 хувийг хувийн хэвшил үйлдвэрлэдэг боллоо. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн и й үйлдвэрлэл ч нэмэгдсээр байна. Зөвхөн энэ оны эхний 8 сарын байддаар, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw