МОНГОЛУЛСЫН ПАРЛАМЕНТ-П 125 баримтлахын зэрэгцээ Засгийн газар болон орон нутгийн нэгдмэл хариуцлагын тогтолцоонд шилжих болно. Мэдээ болгож хэлэхэд Засгийн газраас баг, хороодьш Засаг дарга нарын ажил хэргийн мэдлэгийг дээшлүүлэх, тэдний санал бодлогыг сонсох зорилгоор энэ оны 6, 7 дугаар сард бүх багийн Засаг дарга нарьш сургалт семинарыг бүсчлэн хийхээр төлөвлөөд байна. Энэ арга хэмжээг угтан тодорхой бүтээлч ажил зохион байгуулж ажиллахыг сум, багийн Засаг дарга нарт үүрэг болгоод байна. 7. Нийгмийн чиглэлээр дэс дараатай авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг 2002 онд улам гүнзгийрүүлж эрчимжүүлнэ. Үүний тулд нийгмийн салбарын хувьчлах бодлогыг боловсруулж хэрэгжүүлнэ. Нийгмийн салбарын хувьчлалын эерэг, сөрөг хүчин зүйлийн нөлөөллийг тооцож, ядуу хүмүүсийг энэхүү салбарын үйлчилгээний хүрээнээс түлхэн гаргалгүйгээр хэрэгжүүлэхийг зорих болно. Нийгмийн салбарт өрсөлдөөн нэвтрүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зөв хувьчлалын бодлогын үр дүн болох ёстой. Нийгмийн салбарт хүн амын янз бүрийн бүлгийнхний онцлогийг харгалзан бодлогыг оновчтой боловсруулж хэрэгжүүлэх зорилгыг бас тавьж байна. Тухайлбал, 2002 оныг Засгийн газраас оюутны жил болгон зарласан ба энэ нь зохих үр дүнгээ өгнө гэж бид үзэж байгаа. Гэхдээ энэ бол оюутны төлөө тавих анхаарлыг зөвхөн нэг жил төвлөрүүлээд бусад хугацаанд нь сарниулна гэсэн үг биш юм. Эаэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд оюутны сурч, амьдрах орчныг сайжруулах, оюутны байгууллагын ажлыг дэмжих, сургалтын чанар ахиц гаргах, боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлтийг лам гүнзгийрүүлэх, гадаадад сургах оюутны тоог нэмэгдүүлэх, тэдний сургуулиа төгссөнийх нь дараа ажлын байраар хангах зэрэг тодорхой арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх болно. 8. Газрын шинэтгэлийг хийх ажлыг энэ онд эрчимжүүлэх шаардлагатай байна. Энэ зорилтын хүрээнд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, Үндсэн хуулийн хүрээнд газрын өмчлөлийг тусгайлан хуулиар зохицуулах, энэ хуулийг эхний шатанд бүсийн хөгжлийн төвүүдэд хэрэгжүүлж эхлэх, чөлөөт бүсийн эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг ажлууд хийгдэх нь зүйтэй. Үүнтэй холбогдуулан хэлэхэд юуны өмнө газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах эрх зүйн харилцааны үндэс болсон Улсын Их Хуралд өргөн бариад байгаа Газрын тухай багц хуулийн төслийг даруй хэлэлцэн баталж өгөхийг хүсч байна. Газрын харилцааны эрх зүйн зохицуулалт хэт удааширснаас зах зээлийн харилцааны давуу талыг бүрэн ашиглах, ард иргэдийн амьдралын баталгааг сайжруулах, газрын харилцаагаар дамжуулан олох орлогын эх үүсвэрийг тогтмолжуулах болон нэмэгдүүлэх, өнөөдөр газар ашиглалтанд гарч байгаа элдэв зөрчлийг арилгах зэрэг манай амьдралын амин чухал асуудлууд хоцрогдсоор байна. Газрын багц хуулийг батлагдмагц түүнийг цаг алдалгүй, амьдралд хэрэгжүүлэх нь манай Засгийн газрын эрхэм үүрэг байх болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw