82 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Өнгөрсөн жил гаруй хугацаанд шинэ тутам бүрэлдсэн Улсын Их Хурал, Засгийн газар чамгүй зүтгэж, чармайн хичээж ажилласан ч анхаарч шийдвэрлэх асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хийж гүйцэтгэх ажил түүнээс олон дахин ихээр хүлээгдэж байна. Улсын Их Хурал ажилласан эхний жилд өөрийнхөө дотоод бүтцийг болон шинэ Засгийн газрыг бүрдүүлэх, улс орныхоо эдийн засаг, нийгмийн байдалд үнэлгээ дүгнэлт хийж, цаашдын хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон анхны жилийнхээ төсөв, үндсэн чиглэл, төрийн мөнгений бодлогыг хэлэлцэн батлах, бусад улс орнуудтай парламент хоорондын харилцааг өргөжүүлэх гээд аливаа шинэ парламентын зайлшгүй хийж гүйцэтгэх асуудалд анхаарал төвлөрүүлсэн нь зүй ёсны хэрэг юм. Хууль тогтоох үндсэн үүргийнхээ хүрээнд ч нилээд зүйл амжуулжээ. Цөөнгүй хуулийг шинээр баталж, нэлээд олон хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь нийгмийн хөгжил, шинэчлэлийн үйл хэрэгт зохих үр дүнгээ өгөх нь дамжиггүй. Мөн “Монгол орныг бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлал” зэрэг томоохон баримт бичгийн төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь сайшаалтай. Улсын Их Хурал бас хууль болон бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд багагүй чармайлт гарган ажиллаж байгааг тэмдэглэе. Ийнхүү баталж гаргасан хууль тогтоомжийн тоо, чуулганы хуралдааны хэвийн, тасралтгүй байдал, гишүүдийн оролцоо идэвх, асуудлыг шийдвэрлэх хурдац зэрэг үзүүлэлтээр авч үзвэл Улсын Их Хурлын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж хэлэх бүрэн үндэстэй. Тэгсэн хэдий ч нийгмийн хэрэгцээ шаардлагын үүднээс хандвал илүү их ачаалалтай, илүү эрч хүчтэй, илүү шуурхай ажиллагаа хэрэгтэй. Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, сэргээх, худалдааны болон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, бүсчилсэн хөгжлийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдал, ялангуяа хүн амын удмын сан, хүнс болон байгаль экологийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам, сахилга, зохион байгуулалтыг бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх зэрэг нэн тулгамдсан асуудлуудыг цаг алдахгүй, шуурхай санаачлан хэлэлцэх талаар алгуурлангуй хандаж байна, тухайн асууддаар Улсын Их Хурлын байр суурь, боддого тодорхойгүй байна гэсэн шүүмжлэлт санал бодол нийгэмд байгааг мэдэрч, тусгаж ажиллах ёстой. Мэдээж энэ бүх зүйлийг УИХ дангаараа, нэг далайлтаар хийнэ гэж үгүй. Бас асуудалд тооцоо судалгаатай, үндэслэл нотолгоотой, буурь суурьтай хандах учир шалтгаан бий. Энэ бүхнийг шийдэхэд эрдэмтэд, мэргэжилтнүүд, улс төрийн нам, төрийн бус байгууллага нийт үндэстнийхээ оюун ухаан, санаа бодолд аль болохоор илүү түшиглэх талаар Улсын Их Хурал болон түүний Тамгын газар санаачлагатай ажиллахыг сонсогч түмэн хүсдэг. Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах хууль тогтоох боддогын хүрээнд эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх нь өнөөгийн нийгмийн захиалга, хэрэгцээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw