Монгол улсын парламент - боть 2

30 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын хэлсэн үг 2000.10.02 Монгол Улсын Ерөнхийлөгч өо! Улсын ИхХурлын дарга аа! Эрхэт гишууд ээ! Ноёд, Хатагтай нараа! Монгол Улсын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдсанаас хойш cap гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд шинэ Засгийн газар 2000- 2004 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрийнхөө болон 2000 оны төсвийн тодотголын төслийг боловсруулж Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэн батлууллаа. Яамд, агентлагууд, тэдгээрийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн тогтоож, удирдлагыг нь томилсноор эдгээр байгууллагуудын ажил жигдэрч байна. Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө болон түүнд туссан зорилго, зорилтууд тэдгээрийг хэрэгжүүлэх арга механизмын талаар ард иргэдцээ тайлбарлан таниулахын хажуугаар хандивлагч орнууд, олон улсын байгууллагууд, гадаадын томоохон компаниудад зөв зүйтэй ойлгуулж, дэмжлэг туслалцаа авах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Нийгэмд ёс суртахууны өндөр хэмжээг тогтоон хэвшүүлэх, ялангуяа садар самуун явдал, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг чанл сахиулах болон архидалтыг багасгах зэрэг ажлыг эрчимтэй өрнүүлж байна. Нийгмийн салбарт дэвшүүлсэн зорилтуудаасаа зарим бодит ажлыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын 2001 оны төвлөрсөн төсвийн тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Шинэ зуунд дэлхийн аль ч улс үндэстний хөгжил дэвшлийн нэг ёсны шалгуур болж буй ардчилал шинэчлэлийн үйл явц Монгол Улсын хувьд түүхэн шинэ боломжийг олгож байна. Хоёр зууныг залгаж холбосон түүхийн нэгэн зурвас үе тохиож буй энэ таатай боломжийг алдах эрх бидэнд байхгүй. Энэ жилийн Улсьш Их Хурлын сонгуулиар Монголын ард түмэн МАХН-д өндөр итгэл хүлээлгэхдээ энэхүү түүхэн боломжийг алдалгүй хуримтлагдсан хурц асуудлуудыг ухаалгаар зохицуулан шийдвэрлэж, Монгол хүний төлөө тавих анхаарал халамжийг эрс дээшлүүлэх замаар улс орныхоо эдийн засаг, нийгмийг эрчимтэй хөгжүүлнэ хэмээн найдсан хэрэг. Дэлхийн улс орны эрдэмтэд хөгжлийн шалгууруудын талаар маргалддаг боловч хөгжилд өндөр боловсролгүйгээр хүрэхгүй гэдэг дээр санал нийлдэг. Тийм ч учраас орчин үед нийгмийн дэвшил, хүний хөгжлийн ямар ч асуудлыг боловсролоос салгаж төсөөлөх аргагүй юм. Боловсрол өөрөө өнөөгийн хүний өдөр тутмын амьдралын суурьхэрэгцээ болж байна. Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт багагүй өөрчлөлт хийгдсэн хэдий ч өнөөдөр манай боловсролын тогтолцоо, сургалтын агуулга, технологи, чанарын хувьд сургалт явуулах техник, технологи, материаллаг баазын хувьд сургалт,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw