Монгол улсын парламент - боть 2

64 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П улсад үзүүлсэн буцалтгүй тусламжийн хүрээнд манай улсын нийт 1700 гаруй багийг бүгдийг нь холбоожуулахаар боллоо. Мал сүргийн төрийн хамгаалтанд байлгах эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль”- ийг шинэчлэн “Малын даатгалын тухай хууль”-ийг шинээр боловсрууллаа. Даатгалын хуулийн үндсэн агуулга, зорилго нь гарч болзошгүй зуд зэрэг байгалийн гай гамшгаас учрах хохирлоос малчдыг хамгаалах, малчид болон төр, засгийн байгууллагын аль алиных нь үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн газар тариалангийн үйлдвэрлэлнйн уналтыг зогсоох зорилтын хүрээнд улаан буудай, төмсний үрийн чанар, хангамжийг сайжруулах “Үр” дэд хөтөлбөр, “Уринш-2001” төслийг боловсруулж баталлаа. 2001 онд 275 мянгаас доошгүй, сайн чанарын уринш бэлтгэн, дотооддоо үр бэлтгэх ажлыг эхлэн зохион байгуулж улмаар 2002 оноос технологийн дагуу бэлтгэсэн уриншид дотоодын чанар сайтай үрээр үйлдвэрлэл явуулах нь газар тариалангийн тулгамдсан зорилт болж байна. Саяхан болсон Тариаланчдийн улсын зөвлөгөөн дээр энэ асуудлыг нухацтай ярилцаж 2001-2004 онд бримтлах боддого чиглэлээ сайн ярилцаж, тодорхойлж чадлаа. Нийгмийн дэд журмыг бэхжүүлэх тапаар онцгой анхаарал тавьж энэ талаар 2001-2004 онд авах арга хэмжээний хөтөлбөр боловсруулаад байна. Засгийн газар байгуулагдсанаасаа аваад ажлын байрандаа архидан согтуурахын эсрэг хийх тэмцдийг эрчимтэй, тууштай өрнүүлж байна. Өндөр ёс суртахуунтай нийгэм байгуулах, ирээдүй үеэ өсөх залуугаас нь зөв хүмүүжилд төлөвшүүлэх үүднээс болон одоо үйлчилж байгаа хууль хэрэгжилтийг хангахын тулд садар самууны суртачилгааг хязгаарлах ажлыг өряүүллээ. Эдгээр арга хэмжээг манай иргэд сайшаан хүлээн авч идэвхтэй дэмжиж байгаа билээ. XXI зуунд Монгол орны ерсөлдох чадварыг дээшлүүлэх мэдээллийн технологийг хөгжүүлэх асуудал чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой. Саяхан Засгийн газар мэдээлэл, холбооны чиглэлээр идэвхтэй үйл ажиллагааявуулж буй аж ахуйн байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчидтэй хамтран Монгол Улсад мэдээллийн технологийг хөгжүүлэх асуудлаар үндэсний хэмжээнд уулзалт зохион байгууллаа. Энэ уулзалтан дээр яригдаж тохирсон дагуу Засгийн газрын шийдвэрээр Мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийг төрийн болон төрийн бус байгууллага мөн хувийн хэвшлийн тэгш төлөөлөлтэйгээр байгууллаа. Мэдээлийн технологийг хөгжүүлэхийн тулд энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн байгууллагуудыг татвараас чөлөөлж, хөнгөлөх, боловсон хүчнээ бэлтгэх, үүнийг тулд гадаад, дотоодын төрийн зардлаар дээд сургуульд сурч буй хүүхдүүдийн тодорхой хувийг мэдээллийн технологоор дагнан сургаж мэргэжил эзэмшүүлэх журам тогтоох дэлхийн хамгийн түгээмэл хэл болж хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний сургалтыг бүх шатанд онцгой эрчимжүүлэх, мэдээллийн технологийн салбарт гадаадын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw