Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П 73 Ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлаас хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэх талаар багагүй ажлыг зохион байгууллаа. Урьдчилсан дүн мэдээнээс үзэхэд ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурал болон байнгын хороодоос хяналт шалгалтыг 20 гаруй ажлын хэсгийг тогтмол ажиллуулж 20 шахам хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж шалгалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэж Засгийн газар болон бусад байгууллагуудад тодорхой үүрэг чиглэлийг өгч ажилласан байна. Чуулганы хугацаанд Улсын Их Хурлын нийт гишүүд чуулганы үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээгээр сонгогдсон тойрогтоо ажиллаж Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийг сурталчлах талаар чамгүй ажил амжуулсныг энд дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын 2001 оны хаврын ээлжит чуулган зорилтоо ийнхүү амжилттай ханган биелүүллээ. Улсын Их Хурлын ээлжит чуулганы завсарлагын хугацаанд ирэх намрын ээлжит чуулганд бэлтгэх ажлыг эрчимтэй зохион байгуулах нь чухал гэж үзэж байна. Нийт байнгын хороонд энэ чуулганы хугацаанд хийсэн ажлаа дүгнэн хэлэлцэж ирэх намрын ээлжит чуулганд бэлтгэх ажлынхаа чиглэл, төлөвлөгөө, хуваарийг гаргаад байна. Намрын ээлжит чуулганд бэлтгэж, чуулганы завсарлагааны хугацаанд байнгын болон дэд хороодоос хийхээр төлөвлөсөн ажлуудыг үзэхэд завсарлагааны үеийн ажил нь Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, намрын ээлжит чуулганаар хэлэлцэх, төлөвлөсөн томоохон хуулиудын төслүүдийг хэлэлцүүлэхэд бэлтгэх, сонгогч иргэдэд төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчилж таниулах ажмлд үндсэндээ чиглэгдсэн байна. Ирэх намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээг нарийвчлан тогтоож, тэдгээрийг богино хугацаанд шуурхай хэлэлцэж батлах бэлтгэлийг эртнээс хангах боломжийг бид үндсэнд нь бүрдүүллээ. Ингээд Монгол Улсын Их Хурлын 2001 оны хаврын ээлжит чуулганы ажиллагаа ийнхүү өндөрлөж байгааг мэдэгдье. 15

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw