94 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Өнгөрсөн 5 дугаар сард Монголд хандивлагч орнуудын зөвлөлдөх уулзалт амжилттай болж, манай улсад 12 сарын дотор 330 сая ам.доллар амалсан бол арваад хоногийн өмнө Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк Монголд туслах зарчмын маш чухал шийдвэрүүдийг тус тус гаргалаа. Тэр нь “Ядуурлыг бууруулах өсөлтийг хангах хөтөлбөр”, “Санхүүгийн салбарыг дэмжин хөгжүүлэх хөтөлбөр”, “Ядуурлыг бууруулах стратегийн завсрын баримт бичиг”-ийгсайшаан баталсан явдал юм. Ядуурлыг бууруулах стратегийн завсрын баримт бичгийг баталсан Дэлхийн банкны захирлуудын зөвлөлийн хурлаас гаргасан мэдэгдэлд “Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан энэ баримт бичиг нь өргөн оролцооны арга дээр тулгуурлан боловсруулагдсан, өөрийн орны өнгө төрхийг бодит байдлаар илэрхийлж, шийдвэрлэх арга замаа олон улсын түвшинд тодорхойлон гаргаж чадсан жинхэнэ “Засгийн газрын өмчлөл”-ийн бодлогын баримт бичиг болжээ” гэж цохон тэмдэглэснийг сонсгоход таатай байна. Нөгөө талаар Монгол Улсын хөгжил дэвшил, аюулгүй байдал олон улсын аюулгүй байдлаас ихээхэн хамааралтайг бид байнга санаж байх учиртай. Алан хядагчдын АНУ-ын эсрэг үйлдсэн гэмт уйлдэл нь олон улсын цоо шинэ нөхцөл байдлыг үүсгээд байна. Манай улс олон улсын алан хядлагын эсрэг ямагт тууштай зогсож байр сууриэ тодорхойлж ирсэн. Иймэрхүү балмад үйлдэл нь соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшил, эрх чөлөө, ардчиллын эсрэг чиглэгдэж байгаа нь тодорхой. Манай Засгийн газар алан хядагчдын эсрэг АНУ болон олон улсын эвслийн зүгээс явуулж буй тэмцлийг бүрэн дэмжиж байгаа. Бид олон улсын хамтын нөхөрлөлийн нийгэмлэгийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ардчиллыг эрхэмл эдэг учраас гадаадаас тусл амж дэмжл эг авдаг. Монгол Улсад тусалдаг, дэмждэг орнуудад алан хядагчдын халдлагад өртсөн энэ хүнд хэцүү үед дэмжлэгээ илэрхийлэх нь бидний үүрэг гэж хэлж болно. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гарсан нааштай өөрчлөлтүүдийг өөрсдийн үйл ажиллагаагаа дөвийлгөх, сайрхах зорилгын үүднээс энд дурьдаагүй бөгөөд “цаашид бататгах ёстой зүйл маань энэ байна. Үүн дээр дөрөөлж дараа дараагийн чухал ажлыгхамтарч зохион байгуулцгаая” хэмээн санал болгож байгаа хэрэг юм. Манай Засгийн газар илүү ихийг хийх ёстой байсан ч бидний тооцоолоогүй, биднээс шалтгаалаагүй олон сөрөг хүчин зүйл дараа дараагаар тулгарч нэмэгдэл ачаалал үүрэх шаарддагатай болсныг хэлэх хэрэгтэй. Сүүлийн 3040 жилд үзээгүй их зуд, малын гоц халдварт өвчин олон аймаг, сумыг хамарч, мал, хүн хоёрыг ихэд туйлдууллаа. Бид 2001 оны төсөвтөө мэргэжилтнүүдийн таамаглалыг үндэслэн нэг тонн зэсийн үнэ 1850 ам.доллар байна гэж тооцоолж төсвийнхөө орлогыг уялдуулан бодсон боловч харамсалтай нь зэсийн үнэ тасралтгүй унасаар хамгийн сүүлийн мэдээгээр 1430 ам.доллар хүртэл буураад байна. Мөн малчдын маань орлогын гол эх үүсвэрүүдийн нэг болох ноолуурын үнэ таагүй хэвээр байна. Нэг үгээр хэлбэл, Монголын эдийн засагт шууд холбоотой гадаад, дотоод хүчин зүйлсийн нөлөөлөл ихээхэн сөргөөр тусч, төлөвлөж товлосон зүйлүүдээ тэр бүр санаснаар хийж чадсангүй.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw