Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 131 дүнг манай орны иргэд сонгогч төдийгүй гадаад ертөнцийн түншүүд маань зүй ёсоор үнэлж талархан дэмжиж байгааг тэмдэглэхэд таатай байна. Манай Улсын Их Хурал Засгийн газрын бүрэн эрхийн үлдэж байгаа нэг жил 9 сарын хугацаанд бодлого, хөтөлбөрийнхөө хэрэгжилт, үйл ажиллагааныхаа үр дүнг олон түмнээрээ үнэлүүлэн дүгнүүлэх төдийгүй Монгол улсын маань хөгжил дэвшлийн ирээдүй, хувь заяанд түүхэн ач холбогдол бүхий зурвас үе байх болно. Өнөөгийн монголын төр засаг та бидний өмнө урьд урьдынхаасаа илүү ихийг хийж бүтээх шахуу зорилт тулгарч тэр хэмжээгээрээ хойч ирээдүйнхээ төлөө өндөр хариуцлага хүлээх болж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын ажлын хэсэг гишүүд тойрогтоо ажиллаж хаврын чуулганаар хэлэлцэж баталсан хуулиудыг олон нийтэд сурталчлах, хуулийн хэрэгжилтийн явц байдалтай танилцах, намрын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар иргэд сонгогчдын санал бодлыг судлах, хяналт шалгалтын чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх талаар идэвхтэй ажиллалаа. 2002 оны 8 дугаар сард ээлжит бус чуулганаар 10 дугаар сарын 1-нээс эхлэн цалин. тэтгэвэр тэтгэмжийг дунджаар 20 хувь нэмэгдүүлэх хөрвнгө санхүүгийн баталгааг бүрдүүллээ. Улсын төсөвт учирсан хүндрэлийг зохицуулж хүн малын халдварт өвчин, ган, зуд, гал түймэр зэрэг байгалийн бэрхшээлийн улмаас зарим аймгийн ард иргэдэд учирсан хүндрэлийг даван туулахад тодорхой дэмжлэг үзүүлэх, эрчим хүч, дулааны үнийн өөрчлөлтийг уян хатан зохицуулах боломжийг бүрдүүлж өглөө. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы энэ шийдвэрийг олон түмэн талархан хүлээж авч байна. УИХ-ын хянан шалгах үйл ажиллагааны хүрээнд 2001 оны улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийн биелэлт, хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдсан зарим асууддыг шалгаж, танилцаж судлах, Засгийн газарт болон УИХ-аас байгуулагдаж ажлаа хариуцсан тайлагнадаг байгууллагад асуулга асуулт тавьж, хариу авах, тайлан мэдээлэл, илтгэл сонсголыг сонсох зэрэг ажил хийгдлээ. Ингэж ажиллах явцад манай төрийн бодлого, Засгийн газрын хөтөлбөр амьдрал дээр хэрэгжиж улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ямар ахиц дэвшил гарсан, иргэд хөдөлмөрчдийн сэтгэлгээ, олон нийтийн сэтгэл зүй яаж шинэчлэгдэж байгаа зэрэг нь тодорхой ажиглагдсаны зэрэгцээ Улсын Их Хурал, Засгийн газар, төр захиргааны байгууллагууд, төрийн албан хаагчид шат шатандаа ямар ямар асуудалд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллах шаардлагатай байгаа нь ч нэлээд тодорхой боллоо. Улсын Их Хурлаар баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөсөн графикийнхаа дагуу хэрэгжиж байна. Үлдэж байгаа хугацаанд хөтөлбөрүүдээ гүйцээн хэрэгжүүлж, сонгогчиддоо амалснаа биелүүлэх бололцоотой гэсэн итгэл найдвар байна. Эрхэм гишүүдээ, өнөөдөр би манай бодлого, үйл ажиллагааны цаашдын ахиц дэвшлийн үндэс, хөрс суурь нь болж байгаа өөрчлөлт, дэвшил, ололт

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw