Монгол улсын парламент - боть 2

44 МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П төсвийнхөө хөрөнгийн ихэнхийг байр, дулаан, гэрэл цахилгааны төлбөрт өгч, цалин орлогоо нэмэгдүүлэх боломж эрхээр хязгаарлагдмал байгаа билээ. Сүүлийн жилүүдэд яригдсаар байгаа төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн шинэ арга зарчим түүнийг зохицуулах хуулийг манай орны нөхцөлд нийцүүлэн боловсруулж туршиж хэрэгжүүлэх ажлыг Улсын Их Хурал анхаарч, дэмжихийг хүсч байна. Төсвийн байгууллагын ажил үйлчилгээний үр дүн үнэлгээг тодорхой болгож, түүнд нь тохирсон санхүүжилт, урамшуулал хийх зарчимд үндэслэн энэхүү шинэ арга зарчмыг хэрэгжүүлснээр төсөв санхүүжилтийн олон жилийн турш хэвшил болсон загвараас салж, төсвийн хөрөнгийн төлөвлөлт зарцуулалтыг сайжруулах юм. Хамгийн гол нь зах зээлийн харилцаанд нийцсэн удирдлага санхүүжилтийн тогтолцоо бүрэлдэж шинэчлэлийн хурд үр дүн нэмэгдэнэ. Нийгмийн хамгааллын тогтолцоог цаашид боловсронгуй болгох нь төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах нэг гол арга зам мөн. Тэтгэврийн даатгалд иргэдийг аль болохоор өргөн хамруулж, даатгалын хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төсвөөс өгөх татаасыг багасгахад анхаарах нь зүйтэй. Тэтгэврийн хуримтлалын аргыг төгөлдөржүүлж, тэтгэврийн сангийн хөрөнгийг эргэлтэнд оруулах, хөрөнгө оруулалтад хэрэглэх зэргээр хөрөнгийн ашиглалтыг сайжруулж өсгөх арга замыг ч эрж хайх хэрэгтэй . Нийгмийн халамжийн хөрөнгийг олон хүнд хавтгайруулж хүртээхээс аль болохоор зайлсхийж, тусламж дэмжлэг үнэхээр зайлшгүй шаардлагатай хүнд хүргэж хуваарилахад илүүтэй анхаарвал зохино. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн үйлчилгээ эзнээ олсон үр нөлөөтэй байх ёстой. Ийм байр сууринаас хандаж төсвөөс нийгмийн халамжид олгож буй хөрөнгийг үр ашигтай зарцуулах хэрэгтэй. Боловсролын салбарт улсын төсвөөс зарцуулах хөрөнгийг ирэх жил энэ жилийнхээс 13,2 хувиар өсгөхөөр тооцжээ. Гэвч уг салбарын хөрөнгийн зардал 20,6 хувиар буурах ажээ. Боловсролын салбарын үйл ажиллагааны зардлын 97,3 хувийг урсгал зардал, ердөө 2,7 хувийг хөрөнгийн зардал эзэлж байна. Эдүгээ сургуулиудын хичээлийн болон дотуур байрны хүрэлцээ чанар муудаж засвар үйлчилгээ хийх шинээр барьж байгуулах шаардлага улам өсч байна. Анги кабинетын тохижилт техник хэрэгсэл сургалтын материал тоног төхөөрөмжийн хангамж, биеийн тамир соёл урлагийн хичээл дугуйлан явуулах нөхцөл ихэнхдээ тааруу байгаа. Харин Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр боловсролын салбарын шинэчлэлийн төсөл хэрэгжүүлсний үрээр манай улсын зарим сургуулийн материаллаг бааз сайжирсныг энд тэмдэглэх нь зүйтэй. Гэхдээ манай улсын боловсролын 1300 гаруй байгууллага сургуулиудын хөрөнгө орууллалтыг гагцхүү гадаадын зээлээр хийх аргагүй хийлээ ч өр шир нэмэгдэнэ. Иймд улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтыг үр ашигтай болгох арга замыг эрэлхийлж нийт зардалд хөрөнгийн зардлын эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх боддого чиглэл барьж ажиллах шаардлагатай. Үүнтэй холбогдуулж хөдөөнөөс дахин давтан тавьдаг нэг саналыг уламжилъя. Сумдын дунд сургуулиудыг долоо хоногт 6 өдөр хичээллэхээр

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw