МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П 113 хариуцлагыг дээшлүүлэн чадавхийг нь бэхжүүлэх зорилт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдийн дийлэнх олонхид хэрэгжиж үр нөлөөгөө өгч эхлээгүй байна. Тиймээс зорилгодоо хүрэхийн тулд бодлогоо бодит ажил хэрэг болгон эхлүүлэх, эхлүүлснээ анхан шат, нэгж, хувь хүнд өгөөжөө өгөхүйц, мэдрэгдэхүйц үр дүнд хүртэл гүнзгийрүүлэх, үүний тулд уйгагүй, цөхрөлтгүй, тасралтгүй хүчин чармайлт гарган ажиллах шаардлага байгааг харуулж байна. Гуравдугаарт, эдүгээгийн шинэчлэл нь өмнөх 10 гаруй жилийн өөрчлөлт шинэчлэлийн үргэлжлэл байхын зэрэгцээ шинэ утга агуулгатай гэдгийгхаана хаанаа гүнзгий ухаарвал зохино. Өнгөрсөн хугацааны шинэчлэл хуучин төлөв байдлыг өөрчлөх, халах, нийгмийн амьдралыг бүхэлд нь шинэ горимд шилжүүлэхэд чиглэсэн агуулгатай, улс төрийн шинж давамгайлсан байдалтай явж ирснийг Та, бид мэдэж байгаа. Тэгвэл өнөөгийн шинэчлэл нь шинээр бүрэлдэн төлөвшиж байгаа нийгэм- эдийн засгийн тогтолцоо, тэдгээрийн харилцааг улам бэхжүүлэх, бүх зүйлийг шинэ горимоор нэгэн жигд, цогцоор нь ажиллуулах буюу удирдахад чиглэсэн илүү хүмүүнлэг, илүү эдийн засгийн агуулгатай, бүтээн байгуулах шинжтэй байхыг биднээс шаардаж байна. Нийгэм, төрийн байгууламж, тогтолцоо, ерөнхий орчныг өөрчлөхөд чиглэгдэж байсан өмнөх жилүүдийн шинэчлэлийн зорилго үндсэндээ хэрэгжжээ. Тэгвэл ардчипсан, шинэ нийгмийн байгууллынхаа үр ашгийг ард иргэд бодитойгоор хүртдэг болоход одоогийн шинэчлэлийн утга агуулга оршиж байгаа бөгөөд түуний эцсийн үр дүн нь хүний хөгжлийн үзүүлэлтээр, хүний сайн сайхан амьдралын түвшний дээшлэлтээр хэмжигдэх болно. Энэ бол хүний боловсрол, мэдээллийн чадавхи, амь бие, өмч хөрөнгийн аюулгүй байдал, эрүүл мэнд, урт наслалт, байнгын эх үүсвэртэй бодит орлого, амьдралын чанарын өндөр үзүүлэлтүүд байх ёстой. Дөрөвдүгээрт, захиргааны байгууллагуудын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгосноор тэдгээрийн зардлыг хямдруу.11ж, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх чиглэлд шинэчлэлтийг гүнзгийрүүлэх шаардлага тулгарч байна. Чингэхдзэ урьдах тогтолцооны үед орон нутагт байвал зохих нэлээд эрх мэдлийг төвд хэт төвлөрүүлж байсан зуршлыг тууштай өөрчлөн шинэчлэх ажлаас эхэлбэл зохино. Одоогоор төвд хадгалагдан байгаа захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, төсөв санхүүжилт, боловсон хүчний томилгоо зэрэг зарим эрх мэдлийг төвлөрлийг сааруулах замаар орон нутаг, нутгийн өөрийн удирдлагын байгууллагад шилжүүлэх асуудал дээр төр, засгийн газар “өгөх хүн гэдийдэг" гэдэг зарчмаар хандаж боломгүй ээ. Төв засгийн газраас орон нутгуудад цагийг нь олж эрх мэдэл шилжүүлэн тэдэнд эртнээс бие даан ажиллах нөхцөл, боломж олгон үүрэг хариуцлагыг нь мэдрүүлбэл “аяганы хариу өдөртөө, агтны харйу жилдээ” гэдэгчлэн мөдхөн нэг талаас төр, Засгийн газрын ачаа хөнгөрч орон нутгийн аар саар асуудалд хутгалдан
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw