178 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П хүчнийг бэлтгэх, заах арга зүйг боловсруулах, монгол хэлний кирилл, латин цагаан толгойг хооронд нь төвөггүй хөрвүүлэх программ, түүнийг хэрэглэх арга зүйн боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг ажлыг төрийн бодлогын үндсэн дээр ээ.пж дэс дараатайгаар хийх шаардпага зүй ёсоор тавигдаж байна. Манай улсын зарим эрдэмтэн мэргэд сонин хэвлэлийн газар, сэтгүүлч, сурвалжлагчид, багш сэхээтнүүд ч энэ үүсгэл санаачилгыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж байгаа нь аргагүй цаг үеийн шаардлагыг мэдэрч ойлгож байгаагийн илэрхийлэл юм. Ийм учраас Монгол Улсын Засгийн газар латин үсгийн үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ. Улс орныхоо хөгжлийг түргэтгэхтэй холбоотой бас нэг томоохон асуудал бол бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан бүс нутгийн удирдчагыг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх явдал юм. Өмнө нь бид Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлого, чиглэлээ тодорхойлж нийтдээ нийслэл Улаанбаатарыг оролцуулан эдийн засгийн 5 бүс, тэдгээрийн хөгжлийн 8 тулгуур төв байхаар шийдвэрлэсэн билээ. /Үунээс хойшхи угийг чуулганы хуралдаан дээр хэлээгуй болно./ Үүний үргэлжлэл болгож бүсийн удирдлагыг хэрэгжүүүлэх субъектуууд, тэдгээрийн бүрэн эрх, ажиллах журам, бүс нутгийн удирдлагын талаархи нутгийн удирдлагын байгууллагын үүргийг тодорхойлж, эдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой хуулийн төслийг санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ. Энэ бол бас л олон нийтийн зүгээс хариу хүлээж байгаа томоохон асуудал юм. Бид Засгийн газар дээр хэд хэдэн удаа нухацтай ярилцаад бүсийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, бүсчилсэн хөгжлийн асуудлаар Засгийн газрын ерөнхий стратегийг тодорхойлох чиг үүрэгтэй орон тооны бус үндэсний хороо, бүс нутгийн хөгжлийг дэмжих талаархи бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгууулах чиг үүрэг бүхий Бүсийн зохицуулах зөвлөлийг бий болгон ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Мөн үүнтэй хамт бүсүүдийн хөгжлийн дунд хугацааны стратегийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан билээ. Бүс нутгийн эерэг ба тааламжтай бус хүчин зүйлс, онцлог хөгжлийнх нь үндэс болох байгаль, эдийн засаг, хүн хүчний нөөц боломж, хөрөнгө оруулалтын үндсэн чиглэлүүд, гарах үр дүн, нийт улс орны нэгдмэл байдал, тэнцвэрт хөгжлийг хангахад тэдгээрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлох зорилтыг энэхүү 2010 он хүртэл баримжаалсан стратегид дэвшүүлэн тавьж байгаа юм. Монгол Улсын зах зээлийн эрэлт хэрэгцээ, бүсүүдийн байгаль, түүхийн эдиийн нөөц, оюуны чадавхийг харгалзан Баруун бусэд: бэлчээрийн мал аж ахуй, усалгаатай газар тариалан, аялал жуулчлал, жижиг, дунд боловсруулах үйлдвэрийг; Хангайн бусэд: бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, амралт, сувилал, жижиг, дунд үйлдвэр, уул уурхай олборлох, боловсруулах үйлдвэр, мод боловсруулах үйлдвэрийг; Төвийн бусэд:
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw