194 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн ируулсэн цахилгаан 2003.10.01 Монгол Улсын Их Хурлын дарга аа! Монгол Улсын Ерөнхий сайд аа! Улсын Их Хурлын гишууд ээ! Засгийн газрын гишууд ээ! Хатагтай, ноёд оо! Улсын Их Хурлын ээлжит чуулганы ажиллагаа эхэлж байгааг тохиолдуулан та бүхэндээ эрч хүч, эв нэгдэл, ухаалаг шийдэл, амжилт бүтээлийн дээдийг хусэн мэндчилье. Улсын Их Хурлын энз удаагийн чуулганы нээлтийн ажиллагаа нь 2000 оны сонгуулийн үр дүнд бүрэлдэн бий болсон парламент, түүний байгуулсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн жил нэгэнт эхэлж Улсын Их Хурлаас батлан гаргасан бодпого, чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт шинжилгээ хийж, дутуугаа гүйцээн бүрэн хэрэгжүүлэх, нэгэнт хүрсэн үр дүн, ололт амжилт бүхнээ ард түмэндээ тайлагнах бэлтгэлээ хангах цаг тулж ирснийг анхааруулан сануулж байна. Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ үлдэж буй хутацаанд хууль дээдлэх болон ардчилсан зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдлөг болгон, ажил үйлсээ улам эрчимжүүлж, Засгийн газар хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэхэд нь шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлж, бас үүргийнхээ дагуу хянаж шаардаж ажиллана гэдэгт итгэж байна. Улсын Их Хурлын намрын чуулганы ажиллагаанд амжилт хүсье. Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди Нью-Йорк. 2003 оны 10 сарын 1 34 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын хэлсэн үг (Тайлбар: Чуулганы нээлт дээр хэлээгуй болно.) 2003.10.01 Төрийн хэргийг эрхлэх, хуран чуулахад нэн тохиромжтой гэж монгол зурхайд тэмдэглэгдсэн намрын энэ өдөр Улсын Их Хурлын ээлжит VIII чуулган ажлаа эхэлж байна. Эх оронд маань нар, хур тэгш, дэлгэр баян зун болж. хүн ардын магнай, мал сүргийн зоо тэнийлээ. Зон олон маань ч намрын өдрүүдэд өвлийн бэлтгэлээ базаахын тулд борви бохирохгүй хөдөлмөрлөж байна. Саяхан нийслэл Улаанбаатар хотод Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын V бага хурал амжилттай болж өнгөрлөө. Тус бага хуралд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw