МОНГОЛ УЛСЫН ЯАРЛАМЕНТ-П 29 баримт бичгийг батлан гаргалаа. “Мянганы Тунхаг”-т дэвшигдсэн зорилтуудыг үндэснийхээ хэмжээнд хэрэгжүүлэхэд Улсын ИхХурал, Засгийн газар голлох үүрэгтэй. Иймд жил жилийн төсөв, эдийн засаг нийгмийн үндсэн чиглэлд уг баримт бичгийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудлыг тусгаж байх нь зүйтэй. Мэдээж хэрэг дэлхий дахинаараа хамтран хүрэх зорилтыг хэрэгжүүлэхэд Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс манайд үзүүлэх туслалцаа нэмэгдэх болно. Энэ нь бидэнд үлэмж тус нэмэртэй. Үндэснийхээ аюулгүй байдлыг улс төр, дипломатын арга хэрэгслээр ханган бэхжүүлэх нь манай гадаад бодлогын тулгуур зорилтуудын нэг. Энэ чиглэлээр сүүлийн үед тодорхой ахиц, дэвшил гарлаа. Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай НҮБ-ын 53 дугаар чуулганаар баталсан тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн, цөмийн зэвсэг бүхий таван гүрнээс Монгол Улсад аюулгүй байдлын баталгаа олгох мэдэгдэл гаргахаар тохиролцоод байна. Цаашид цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын Хуулийг хэрэгжүүлэх болон улс орныхоо гадаад аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх талаар Улсын Их Хурал, Засгийн газар улам идэвхтэй ажиллах хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар Улсын Их Хурлын өмнөх чуулгануудад хэлсэн үгэндээ би зориуд анхааруулж, чиглэл өгч ирсэн билээ. Глобальчлалын эрин үед байгаль орчны бохирдол, үндэстэн дамжсан зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын наймаа, авилгал, бохир мөнгө угаах, олон улсын терроризм зэрэг нь улс орон бүрийн үндэсний аюулгүй байдлын нийтлэг асууддууд дэлхий нийтийг хамраад байна. Энэ бүхэн нь Монгол Улсыг тойрохгүй бөгөөд эдгээрээс сэрэмжлэх эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээг дотооддоо авсан байх нь чухал юм. Улсын Их Хурал ч үүнд анхаарал хандуулвал зохилтой. Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Манай иргэдийн аюулгүй орчинд амьдрах нэгэн баталгаа болох энэхүү ажил урсгал шинжтэй, нэгдмэл зохицуулалтгүй явж ирсэн. Энэ байдлыг эрс өөрчилж, хүнсний чанар, аюулгүй байдалд баталгаатай хяналт тавих нэгдсэн зохицуулалтын тогтолцоо бий болгон төлөвшүүлэх нь зүйтэй юм. Улсын Их Хурал ч үүнд анхаарал тавьж, эрх зүйн зохицуулалтуудыг хийж өгнө гэж найдаж байна. Улс орондоо ардчиллыг бэхжүүлэх, шинэчлэлийгхурдасгах, эдийн засаг, нийгмийн тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэж, тогтвортой хөгжлийг хангах, шударга ёс, сахилга, зохион байгуулалт, дэг журмыг бэхжүүлэхэд чиглэгдсэн Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн бүх талаар дэмжин хамтран ажиллах болно. Улсын Их Хурлын ээлжит чуулганы ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа. 8
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw