Монгол улсын парламент - боть 2

10 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П бүтээлч үйлсийг дэмжсэн улс төр, эдийн засаг, эрх зүйн нөхцлүүдийг бүрдүүлж чадсан төр л түмэн олныхоо итгэл найдварыг дааж, улс орноо хөгжил дэвшилд хөтлөх болно. Шинэ зуунд ард түмэн нь жигддээ элбэг хангалуун амьдралтай, оюуны улам өндөр соёлтой, нийгэмд жинхэнэ ардчиллыг хөгжүүлсэн, төр нь гадаад улсуудад бүр ч их нэр хүндтэй болсон байх нь Монгол Улсын эрхэм зорилт юм. Шинэ парламент энэ чиг баримжааг мөрдлөг болгон идэвхтэй, хариуцлагатай, ухаалаг, эв нэгдэлтэй ажиллаж чадна гэдэгт төрийн тэргүүний хувьд би найдаж байна. Засгийн газраа холбогдох эрх зүйн үндсэн дээр шуурхай эмхлэн байгуулж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ажилдаа шамдан орох нь шинэ парламентын хамгийн түрүүчийн зорилт болж байгааг онцлон тэмдэглэе. Би Их Хурлын гишүүнээр сонгогдсон нөхөддөө хандан үг хэлж байгаа энэ ялдамдаа Монголын өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлэх явцад бидэнтэй хамтран ажиллаж, туслалцаа дэмжлэг үзүүлж байгаа гадаад улс орнууд, олон улсын байгууллагууд, тэдгээрийн элчин төлөлөгчдөд гүн талархал илэрхнйлье. XXI зууны Монгол төрийн түүхийн хуудсыг нээх хувьтайгаар сонгогдон байгуулагдаж буй Монгол Улсын Их Хурлын ажилд чин зүрхнээсээ өндөр амжилт хүсье.1 Улсын Их Хурлын сонгуулийн дүнгийн тухай Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга С Лхагвасүрэнгийн хийсэн мэдээлэл 2000.07.19 Эрхэт хундэт Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ! Зочид, төлөөлөгчид өө! Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2000 оны 7 дугаар сарын 2- ны өдөр Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн дагуу явагдаж, Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын Их Хурлын сонгуулийн нэгдсэн дүнг, тойрог, нам, эвсэл, нэр дэвшигч бүрээр гарган, намуудын гарсан суудлын тоо, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг 2000 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлсэн билээ. Сонгуулийн Ерөнхий Хороо Сонгуулийн дүнг үндэслэн шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын энэхүү чуулганы хуралдаанд оруулж байна. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага, Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд улс төрийн 13 нам дангаараа, З эвсэл, мөн бие даан нэр дэвшигч оролцлоо.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw