МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 191 Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан бодлогын зорилт, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийн явц, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2004 онд хөгжүүлэх бодлого, арга хэмжээг тодотгон боловсруулж, 2005-2007 он хүртэлх улс орны хөгжлийн хандлагыг тодорхойлсон дунд хугацааны бодлого, төлөвлөлтийн үндсэн баримт бичиг байх юм. Санхүүгийн зуучлалын хэмжээ, цар хүрээ өргөжин, энэ чиглэлийн өрсөлдөөн нэмэгдэж буй орчинд төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах, сүүлийн жилүүдэд банкны тогтолцоо, санхүүгийн зах зээлд бий болсон тогтворжилтыг бататган гүнзгийрүүлэхэд чиглэсэн төрийн мөнгөний бодлогыг энэ удаагийн чуулганаар батлах болно. Хүний эрх, эрх чөлөөг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу баталгаажуулах ажил дэс дараатай хийгдсээр байгаа билээ. Энэ ажлын хүрээнд хүний эрхийг төрийн хамгаалалтад баталгаатай байлгаж хүн бүр өөрийн эрх, үүргийг ухамсарлан, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг байх зохистой тогтолцоо, ардчилсан нийгмийн үр нөлөөтэй механизм бий болгох зорилгоор боловсруулсан “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-ийг 2002 оны намрын чуулганаар хэлэлцэж зохих өөрчлөлт оруулан дахин боловсруулах чиглэл өгсөн юм. Энэ удаагийн чуулганаар өөрчлөлт оруулж дахин боловсруулсан хөтөлбөрийн төслийг хэлэлцэх гэж байна. Уг төслийг хэлэлцэхдээ хүний эрхийг хангах талаар хүрсэн түвшин, одоо байгаа нөхцөл байдал, тулгамдсан асуудлаа бодитой үнэлэн дүгнэж, Монгол Улсын төр засаг, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэд хөдөлмөрчдийн санаа бодол, олон улсын нийтлэг жишгийг сайтар харгалзан тун нухацтай хандах шаардлагатай гэж үзэж байна. Хүний хөгжлийн асуудал эдийн засаг, нийгмийн бодлогын төвд тавигдаж буй өнөө үед хүний хөгжлийг хангах, хүн амын эрүүл мэндийг хамгаалж бэхжүүлэх, тэдний бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх гол хэрэглүүр, улс, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд дуурсган сурталчилахад онцгой чухал үүрэгтэй байдаг биеийн тамир, слортын хөгжлийн асуудлыг бодлогын хэмжээнд нухацтай ярилцах бодит шаардлага байгаа гэж УИХ үзэж байна. үүнийг иш үндэс болгож “Биеийн тамир, спортын тухай” хуулийг энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэх болно. Энэ хуулийн үзэл баримтлал нь биеийн тамирын хөдөлгөөнийг хүн амын өдөр тутмын дадал заншил, амьдралын ухаалаг хэрэгцээ болгон төлөвшүүлэх, эрүүл мэндээ хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үндсэн хэрэгсэл болгож хөгжүүлэх, энэ хөдөлгөөнийг нийгмийн амьдралын бусад салбарын хөгжилтэй уялдуулан зохицуулах, улмаар их спортыг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн мэргэжлийн түвшинд хүргэж хөгжүүлэх тамирчдын спортын амжилтыг ахиулахад чиглэж байгаа юм. Хүний эрүүл мэнд, ялангуяа, өсвөр залуу үеийнхний оюун ухааны чадавхийг хамгаалан хөгжүүлэхийн тулд дэлхий нийтээрээ иод дутлын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw