Монгол улсын парламент - боть 2

84 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Та бүхэн алхам тутамдаа анхаарч ажиллахыг хичээгтүн. Ардчиллын нэгэн гол амин сүнс болох хэвлэл мэдээллийн хараат бус, чөлөвт байдлыг төрөөс дэмжин хуульчлан баталгаажуулахын хамт хэвлэл мэдээллийн аль ч хэрэгсэл, ажилтан хуулийн хүрээнд, хүний эрхийг дээдлэн ажиллаж, нийтлэл нэвтрүүлгийнхээ үнэн зөвийн төлөө хариуцлага хүлээх эрх зүйн үндсийг бүрдүүлж өгвөл нийгмийн эрүүл саруул хөгжилд том хувь нэмэр оруулах болно. Түүнчлэн хууль амьдралаас хол тасархай, хууль хэрэгжихгүй, хуулийн сурталчилгаа сул, хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалт хангаптгүй байна гэсэн сонгогчдын байнгын гэж хэлж болох шүүмжлэл чихэнд дасал болж огт болохгүй. Иргэдийн дунд нийтлэг байдаг энэ шүүмжлэлд ул суурьтай дүгнэлт хийж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий бүх шатны байгууллага, албан тушаалтанд тавих шаардлагаа өндөрсгөж шахаж шаардаж ажиллах хэрэгтэй. Парламентын үйл ажиллагааг улам нээлттэй, илүү ил тод байлгах, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ нийгмийн янз бүрийн ашиг сонирхлыг илэрхийлсэн амьд бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэх, цөөнхийн дуу хоолойг түлхүү сонсож байх сонгогчдын санал хүсэлтийг ямагт онцгой анхааран ажиллавал зохино. Улсын Их Хурал цаашдынхаа үйл ажилл агаанд та бидний үгүйлэн дурсах эрхэм дотно хүн, УИХ-ын дарга Л.Энэбиш агсны парламентат ёс, ардчилсан хэм хэмжээ, үнэлэмжийг бэхжүүлэхийн төлөө сэдэж санаачилсан үйл хэргийг бүтээлчээр уламжлан нэр төртэй үргэлжлүүлэн ажиллана хэмээн найдаж байгаагаа илэрхийлье. Засгийн газрын хувьд үйл ажиллагааныхаа хөтөлбөр, 2001 оны Үндсэн чиглэлд тусгагдсан зорилтуудаа хэрэгжүүлэх талаар хүчин чармайлт гарган ажиллаж байна. Байгалийн гамшиг, гэнэтийн осол, зуд турхан, ган гачиг, хүн малын гоц халдварт өвчин, тахал гээд Засгийн газрын хөрөнгө хүчийг тарамдуулсан хөндлөнгийн хүчин зүйлийн таагүй нөлөөлөл бишгүй тохиолддоо. Гарз хохирол ч нэлээдгүй амслаа. Зөвхөн мал аж ахуйн салбарт л гэхэд 4,1 сая мал хорогдож, хохирол нь 170 гаруй тэрбум төгрөгт хүрсэн мэдээтэй байна. Ийм хүнд нөхцөлд улс орны бүх салбарт хэвийн ажиллагааг хангах, учирсан хохирлыг арилгах талаар Засгийн газар зохих арга хэмжээг тухай бүр авч ирсэн. Мал аж ахуйг эрсддээс хамгаалах, газар тариаланг сэргээн хөгжүүлэх талаар Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар “Мал сүргийг ган, зуднаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөр”, “Үр” дэд хөтөлбөр, “Уринш-2001” зэрэг тодорхой төслүүдийг боловсруулан ажилласан нь зохих үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Мөн энэ жил улсын хэмжээгээр 270 мянган га-д уринш хийсэн нь ирэх жилийн тариалалтын ажлын чухал бэлтгэл төдийгүй ургацын найдвартай урьдач нөхцөл боллоо. 9 дүгээр сарын дундуур би Төв, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт томилолтоор ажиллаж, хөтөлбөрийн хэрэгжилт, ажил байдалтай танилцахад зарим нэг үр дүн, ажлын эхлэл байгаагийн зэрэгцээ хамгийн гол нь тариаланч,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw