МОНГОЛУЛСЫН ПАРЛАМЕНТ-П 139 Төр улсад нүүрлэх гамшигт гурван үйлийн нэг гэгддэг галын аюул болж байхад төр, засгийн бүх шатны байгууллагууд олон түмнийг дайчилж, хөдөлгөж бүхий л арга чаргаа, нөөц боломжоо дайчлан онцгой санаа тавих үүрэгтэй шүү дээ. Одоо юм юм өнгөрсөн хойно ийм тийм ажил хийсэн, арга хэмжээ авсан гэж нуршин тайлагнаж биеэ өмөөрөх нь чухал биш, харин бодит үр дүн гаргах, ажил хэрэгч дүгнэлт хийх, хариуцдага тооцох, цаашдын ажлыг сайтар төлөвлөх нь гол байна. Хайхрамжгүй, санаа амирлангуй, хариуцдагагуй, сахилгагүй, аливаад дөжирч нүд дассан, хэнтэй ч хариуцдага тооцдоггүй байдал хаа сайгүй байгаа нь байгаль, цаг агаарын хүндрэл, ажльш доголдол, бэрхшээл, гамшгийн хор хөнөөлийг улам нэмэгдүүлэхэд хүргэж байна. Болзошгүй эрсдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх талаар урьдаас бодож дорвитой арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж, түүнд хөрөнгө мөнгө зарах нь хайхрамжгүй, хариуцлагагүйн улмаас гарсан элдэв хохирол, сүйтгэл, гамшгийн хөнөөлт үр дагаврыг арилгахад зарцуулах хөрөнгө хүчнээс хавьгүй хэмнэлттэй гэдгийг анхаарч ажиллах цаг иржээ. Зөвхөн энэ жилийн 200 гаруй удаагийн түймэрт бараг хагас тэрбум төгрөг зарцуулаад байгаа ч одоогоор түймрийн тал нь унтраагуй л байна шүү дээ. Гамшгийн зэрэгт хүрээд байгаа гал түймрийг даруй унтрааж, хариуцах эзэдтэй хатуу арга хэмжээ тооцохыг энэ индрээс ахин анхааруулж хэлье. Бид өнөө маргаашдаа цалин, тэтгэвэр нэмэх боломжийг олж болно, харин байгаль орчны гарз хохирлыг хэдэн арван жилдээ нөхөх боломжгүй бөгөөд хор хөнөөлийг нь биеэрээ амссаар байх болно. Асуудалд урьдчилсан тооцоо, стратеги, алсын ухаанаар хандацгаая. Ер нь Засгийн газар болзошгүй гамшгаас сэргийлэх. гамшгийн нөхцөл байдалд шуурхай, үр дүнтэй ажиллахад суралцах хэрэгтэйг сүүлийн жилүүдийн хүндрэл, бэрхшээл удаа дараа сануулж өглөө шүү дээ. Ган, зуд, өвчин тахал, гал түймэр хор хөнөөлөө тарьчихсаны сүүлд “ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр дээш доош зовлон тоочиж, гадагш дотогшоо царайчилдаг арчаагүй байдлаасаа ангижрахад иргзд, төр засгийн байгууллагуудад сэрэх, сэдэх юм их байна. Хуурайшиж түймэр гарч болзошгүй нь аль эрт, цагаан сарын дараа ч илт байсны адил энэ өвөл, ирэх хавар хүндхэн болох нь тодорхой байна. Мал өвөлжилт, хаваржилтын талаар саяхан Засгийн газраас гаргасан тогтоолыг хөдөөгийн айл өрх, малчдад сайтар сурталчлан ойлгуулж, тогтоолоор өгөгдсөн үүрэг, даалгавруудыг ширхэгчлэн биелүүлэх, улс даяар нүүрлэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг цаг алдалгүй авах нь бүх шатны Засаг дарга, өөрөө удирдах ёсны байгууллагуудын удирдлагын нэн түрүүнд тавих ажил, зорилт гэдгийг онцдон анхааруулъя. Иргэд ч гэсэн “эзэн хичээхийн” ёсоо дагаж ажиллах хэрэгтэй юм. Зах зээлд бэлэнчлэх сэтгэлгээ саад болдгийг хангалттай харлаа, мэдэрлээ шүү дээ. Цаасан дээрх биелэлтийн дүн, хийж гүйцэтгэсэн бага сага зүйлдээ санаа амрах түүгээр бүхний нүүр тахлах нь өөрийгөө хуурсан хэрэг тул бүхий л нөөц бололцоог дахин үзэж, тооцож, өвөл, хаврын бэлтгэлийг улам шаргуу эрчимжүүлье.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw