МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 153 иналт зэргийг хэвээр нь хадгалах зарчмыг баримтлан Төрийн хяналт, шалгалтын хуулийг шинэчлэн найруулж баталлаа. Энэ бүхний үр дүнгээр төрийн хяналт, шалгалтын үйл ажиллагаа цоо шинэ зарчмаар ажиллах эрх зүйн үндэс бүрэлдэж байгаа юм. УИХ-ын намрын чуулган банк, санхүүгийн харилцааг боловсронгуй болгох, үнэт цаасны зах зээлийг төлөвшүүлэх, хоршооны үйл ажиллагааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээр бодлогын шинжтэй хэд хэдэн чухал хуулийг батлан гаргалаа. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль батлагдсанаар санхүүгийн зах зээлд нэгэнт бий болсон байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчинг бий болгож банкны үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа нийгмийн тодорхой салбаруудад үзүүлэх санхүүгийн үйлчилгээг сайжруулах, ялангуяа нийгмийн эмзэг хэсэг, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай болгоход чухал алхам хийгдлээ. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар үнэт цаасны зах зээлд оролцогчдыг зах зээлийн хөгжлийн жам ёсны хандлагын дагуу өрсөлдөн хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, эрх, үүрэг, хариуцлагыг нь тодорхой болгох, үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах механизмыг боловсронгуй болгох зэргээр Монгол Улсын санхүүгийн тогтолцооны нэг томоохон хэсэг болох хөрөнгийн зах зээлийг боловсронгуй болгон хөгжүүлэх эрх зүйн шинэ орчинг бий болгож өглөө. Их багтаамжийн автобус болон троллейбусыг импортоор оруулж ирэхэд гааль, татварын бодлогоор дэмжиж, уг салбарт хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүлж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах замаар нийтийн тээврийн хэвийн үйл ажиллагааг төрийн шууд оролцоогүйгээр шийдвэрлэх боломжийг эрх зүйн хувьд баталгаажууллаа. Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар одоо манай улсын эдийн засагт жижиг зээлийг олгоход гол үүрэг гүйцэтгэж байгаа хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг нарийвчлан тодорхойллоо. Монгол Улсын Засгийн газраас 2003 оныг Хоршоодын үйл ажиллагааг дэмжих жил болгон зарлаад байгаа үед энэ хууль батлагдан гарч байгаа нь хоршоодын санхүү эдийн засгийн чадавхи, үйлдвэрлэл үйлчилгээг сайжруулахад эрх зүйн томоохон дэмжлэг болох юм. Улсын Их Хурал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, захиргааны шүүх байгуулах тухай хуулиудыг баталсан явдал шүүх эрх мэдлийн байгууллагыг бэхжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хангах баталгааг хэрэгжүүлэх механизм буй болгож, хүний эрхийг хамгаалах хүрээнд Монгол Улс дэлхий нийтийн жишигт хүрч байгаагийн нэг томоохон баталгаа боллоо. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэх, үйлдвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, хадгалах, түгээх, хэрэглэх, эдгээрийг хянах харилцааг зохицуулах шинэ хууль баталж иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw