Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 19 хугацаанд Улсын Их Хурлын шинэ бүрэлдэхүүн улс орны хэмжээний бөгөөд ирээдүйн суурь ач холбогдолтой чамгүй ажлуудыг амжууллаа. Эн тэргүүнээ анхдугаар чуулганаа хийж, өөрийн байгууллагуудыг зохион байгуулж, Засгийн газрын бүтцийг шинэчлэн тогтоож, бүрэн бурэлдэхүүнээр нь томилон ажилд нь орууллаа. Цаг хугацаа биднийг хүлээдэггүй учраас ээлжит бус чуулган зарлан, хойшлуулшгүй хийж гүйцэтгэх зарим чухал асуудал, түүний дотор “Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. Монгол Ардын Хувьсгалт Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үндсэн дээр сонгогчдын санаа бодлыг нэмэн тусгаж боловсруулан баталсан энэхүү баримт бичиг бол Улсын Их Хурлын бүрэн эрхийн 4 жилийн буюу 2004 оны тэргүүн хагас дуусталх хугацаанд засаг төр, ард түмний итгэлцэл чармайлтын үндсэн дээр гүйцэтгэх нөр их ажлын нийтлэг гол хэсгүүдийн цогц мөн. Түүнийг тууштай хэрэгжүүлснээр Монголчууд бид нийгмийг ардчилан шинэтгэх их үйлсдээ амьдрал, ахуйгаа дээшлүүлэхдээ, эх орноо хөгжүүлэхдээ томоохон амжилт олох болно гэж итгэж байна. Мөрийн хөтөлбөрийг хууль тогтоох замаар хэрэг;күүлэхэд энэ чуулган онцгой чухал үүрэг гүйцэтгэх учиртай юм. Тус чуулган бол шинээр сонгогдсон Улсын Их Хурлын хувьд ууган нь болох бөгөөд түүний ажиллагаа бүхэлдээ саяханы ээлжит бус чуулганаас баталсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны нөхцлийг бүрдүүлж, ирэх санхүүгийн жилд багтаан хэрэгжүүлбэл зохих улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэхэд чиглэх юм. “Гараа сайн бол бариа сайн” гэдэг билээ. Чуулганаар хэлэлцэн шийдвэрлэхээр товлосон, бэлтгэсэн гол асуудлууд нь чухамхүү 4 жилийн хөтөлбөрийн гарааных мөн бөгөөд Та биднээс их хүч чармайлт, шуурхай, ажил хэрэгч үйл ажиллагааг шаардах болно. Монгол Улсын нийгмийн амьдралын бүхий л салбар, хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх, ард түмнийхээ ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн гол гол программчилсан баримт бичиг, чухал чухал хуулийн төслийг хэлэлцэн батлахаар чуулганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөө, дарааллыг тогтоосон захирамжийг Улсын Их Хурлын даргын зүгээс гаргасныг та бүхэн мэдэж байгаа. Эдийн засгийг эрүүлжүүлж, өсөлтийг нэмэгдүүлэх, өмч хувьчлалыг түргэтгэх, банк зээлийн тогтолцоог сайжруулж, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжин бизнес явуулах таатай орчныг бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах, ядуу болон нийгмийн эмзэг хэсгийн амьдралыг сайжруулах зэрэг гол гогцоо асуудал юуны өмнө Монгол Улсын 2001 оны төвлөрсөн төсвийн тухай хууль, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2001 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, мөн онд төрөөс баримтлах мөнгөний бодлогын үндсийг тус тус хэлэлцэн батлах болно. Албан татварын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл, эдийн засгийг зөв

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw