Монгол улсын парламент - боть 2

МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-И 11 Улсын Их Хурлын 1996 оны сонгуультай харьцуулахад сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн тоо 2 дахин илүү байлаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэгтэй сонгуулийн 76 тойрог, түүний 330 салбар хороо, 1600 нэгж, хэсгийн хороонд төрийн захиргааны болон улс төрийн намууд, сонгогчдын төлөөлөл бүхий 15,6 мянган хүн ажиллалаа. Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын Их Хурлын сонгуулийн бэлтгэл ажлыг хуулийн хүрээнд явуулахад бүхий л анхаарлаа төвлөрүүлэн, бэлтгэлийг зохих журмын дагуу хангаж явуулснаар сонгуулийн нийт дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй байна. Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, санал хураах бэлтгэл ажлыг хангуулах, сонгуулийн ажлыг зөв шуурхай зохион байгуулах асуудлыг хурлаараа авч хэлэлцэн, зохих шийдвэр гаргаж байсны дээр сонгуулийн баримт бичгүүдийн маягтын загвар, аргачилсан заавар баталж, нэгдсэн журмаар хэвлүүлэн тойргийн хороодод хүргүүлэх ажлыг зохион байгууллаа. Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарийг нарийвчлан гаргаж, тойргийн хороодыг хариуцуулан Сонгуулийн хуулийг сонгогчдод сурталчлан таниулах, санал хураах бэлтгэлийг хангуулахаар орон нутагт томилолтоор ажиллуулж, тулгамдсан зарим ажил, асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллалаа. Сонгуулийн Ерөнхий Хороо, сонгуулийн үеэр 58 хүнийг хүлээн авч уулзан, тэднээс тавьсан 100 гаруй асуудалд хариу өгч шийдвэрлэлээ. Сонгуулийн бэлтгэл ажлын явцад иргэд, сонгогчдоос Сонгуулийн Ерөнхий Хороонд бичгээр 110 санал, өргөдөл, гомдол ирүүлснийг судлан үзэж, холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Их Хурлын гишүүнд 602 хүний нэр дэвшсэний 575 нь улс төрийн 13 нам, 3 эвслээс 27 нь бие даан нэр дэвшигч байлаа. Улсын Их Хурлыг сонгох энэ удаагийн сонгуульд нийт сонгогчдын 82,43 хувь оролцож, санал өгсөн нь сонгогчид иргэнийхээ үүргийг гүнээ ухамсарлан төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах улс төрийн энэ чухал ажилд өндөр идэвхтэй оролцсоны бодит илэрхийлэл боллоо. Манай сонгуулийн үйл ажиллагааг АНУ,Турк, Япон, ХБНГУ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс зэрэг орны 38 ажиглагч ирж, Улаанбаатар болон Дундговь, Дорнод, Өвөрхангай, Завхан, Орхон зэрэг аймгуудын сонгуулийн тойрог, хэсгүүдээр явж ажиглалаа. Эрхэт нөхөд өө! Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаа нь бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хууль хийгээд Сонгуулийн хуулийн дагуу явагдлаа гэж Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн Ерөнхий Хороо үзэж байна. Улсын Их Хурлын гишүүнээр МАХН-аас 72, Иргэний зори^Ногоон нам эвслээс 1, МҮАН-Монголын Шашинтны ардчилсан намын Ардчилсан Холбоо эвслээс 1, Эх орон-МАШСН-аас 1, бие даагч 1 хүн тус тус сонгогдлоо.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw