МОНГОА УАСЫН ПАРААМЕНТ II 129 Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын Хилийн тухай, Дайчилгааны тухай, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай зэрэг хэд хэдэн хуульд зохих нэмэлт өөрчлөлтийг орууллаа. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталж төрийн байгууллагын одоогийн тогтолцоог оновчтой болгож, төсвийн зардлыг бууруулахад чиглэсэн бодит алхам хийлээ . Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Өмгөөллийн тухай, Зар сурталчилгааны тухай, Шүүхийн тухай, Прокурорын тухай хуулиуд, Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан гаргалаа. Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, нээлттэй болгох, түүний үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох замаар хууль тогтоох ардчилсан засаглалыг төлөвших явцыг түргэтгэх чиглэлээр Улсын Их Хурлын үйл ажиллагааг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг батлах гаргалаа. Энэ төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхэд манай Тамгын газрын идэвхитэй үйл ажиллагаа, ажил үйлчилгээний чанар, шуурхай байдал, ажлын сахилга хариуцдага, хамт олны гар нийлсэн эвсэг хамтын ажиллагаа ихээхэн чухал гэдгийг энд онцлон тэмдэглэж байна. Энэ удаагийн ээлжит чуулганаар Монгол Улсын олон улсын 20 шахам гэрээ, хэлэлцээр, конвенцийг соёрхон баталлаа. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, дэд бүтцийг шинэчлэх чиглэлээр батлагдсан Олон улсын гэрээ, хэлэлцээрүүд нь улс орны эдийн засгийн хөгжилд зохих түлхэц болно гэж үзэж байна. Ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлаас хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэх талаар багагүй ажлыг зохион байгууллаа. Урьдчилсан дүн, мэдээнээс үзэхэд ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурал болон Байнгын хороодоос хяналт шалгалтын болон танилцах ажлын чиглэлээр 20 шахам ажлын хэсгийг томилон ажиллуулж, 30-аад хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалган таниулж Засгийн газар болон бусад байгууллагуудад тодорхой үүрэг чиглэлийг өгсөн байна. Чуулганы хугацаанд Улсын Их Хурлын нийт гишүүд чуулганы үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцохын зэрэгцээ сонгогдсон тойрогтоо ажиллаж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийг сурталчлах талаар ч бас чамгүй ажил амжууллаа. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ. Улсын Их Хурлын 2002 оны хаврын ээлжит чуулган хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын цар хүрээ, агуулга, ач холбогдол, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг эрчимжүүлэхэд гүйцэтгэх үүргээрээ манай Парламентын түүх, эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд онцгой байр суурь эзлэх түүхэн учир холбогдол бүхий чуулган болж өмнөө тавьсан зорилтоо амжилттай ханган биелүүллээ. Улсын Их Хурлаар батлан гаргасан хуулиудыг өргөн олон нийтэд сурталчлах ойлгуулах, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулах, шууд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw