Монгол улсын парламент - боть 2

126 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 9. Даяарчлалын эрин үед манай улс орон хөгжил дэвшлийн асуудлаа дангаараа шийдвэрлэж чадахгүй нь ойлгомжтой. Тийм учраас бид газар зүйн харьцангуй түгжигдмэл байршил, эрс тэс уур амьсгалын хүчин зүйлийн сөрөг нөлөөллийг багасгахыг зорьж, улс орноо нээлттэй байлгах, Зүүн хойд Ази, Төв Азийн бүс нутгийн интеграцид идэвхтэй оролцох бодлогоо боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Энэ бүс нутагт бид олон талт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь улс төрийн засгийн хувьд нааштай үр дагавар авчрах бөгөөд улс орны хөгжлийн стратегийн хувьд ихээхэн ач холбогдолтой байх болно гэж үзэж байгаа юм. Энэ ажлыг бид хоёр хөрш орон болон бусад түншүүдтэйгээ хамтран хэрэгжүүлэх ёстой. Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ! Бидний дээр ярьсан зүйлүүдийн болон мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, орон нутгийн удирдлага хэмээх институцуудын нягт нэгдмэл хамтын үйл ажиллагааны үр дүнд тодорхой биелэлээ олох нь эргэлзээгүй. Ард түмэн ч үүнийг ойлгож та бидэнд улс орноо хөгжүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх эрхийг үүрэгтэй нь хамт үүрүүлсэн байна. Монголын ард түмэн ардчилсан төрийн тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн харилцааг сонгохдоо манай улсын хөгжил дэвшилд ашиг тустай шийдвэрийг түргэн шуурхай гаргадаг, мөн хэрэгжүүлдэг төр засагтай байхыг хүссэн нь ойлгомжтой. Өнөөгийн төр засаг чухамхүү тийм төр засаг мөн. Өөрөөр хэлбэл Монголын ард түмэн, Монгол Улсын хөгжил дэвшлийг түргэтгэхэд шаардагдаж буй бодлогыг гүн гүнзгий мэддэг, түүнийгээ хэрэгжүүлэх арга замаа олж чаддаг төр засаг гэдэгт би гүн гүнзгий итгэлтэй байна. Монгол Улс хөгжин дэвжих болтугай! Та бүхний ажилд амжилт хүсч, Улсын Их Хурлын хаврын чуулган үр дүнтэй, үр ашигтай үйл ажиллагаагаа явуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье. Анхаарал тавьсанд баярлалаа.23 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очирын хэлсэн үг 2002.07.10 Монгол Улсын Их Хурлын эрхэлг гишууд ээ. УИХ-ын 2002 оны хаврын ээлжит чуулган 2002 оны 4 дүгээр сарын 5- ны өдрөөс эхлэн ажлын 69 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 29 удаа, Байнгын болон дэд хороодын хуралдаан давхардсан тоогоор 130 гаруй удаа тус тус зохион байгуулагдлаа. Улсын Их Хурлын энэ удаагийн ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын болон намын бүлгийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw