Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-И 65 хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг бодлогын шинж чанартай арга хэмжээг- авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 2001 он гарсаар гадаад хамтын ажиллагааг идэвхтэй түвшинг байлгахын тулд дээд, өндөр хэмжээний айлчлалын давтамжийг хадгалж худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилтыг хүрээнд гадаадын хэд хэдэн оронд дээд, өндөр хэмжээний айлчлал хийгддээ. Эдгээр айлчлал нь манай Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа улс төр, нийгэм-эдийн засгийн цогц арга хэмжээнүүдийг танилцуулж ойлгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн бөгөөд манай гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээг өргөтгөх, түвшинг гүнзгийрүүлэх чиглэлд томоохон алхам болсон юм. Засгийн газраас өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь Засгийн газрын стратегийн бодлогын асууддыг шийдвэрлэх үндсэн суурь болно гэж үзэж байгаа бөгөөд тэрхүү стратеги бодлогын зангилаа асуудлуудад Та бүхний анхаарлыг хандуулахыг хүсч байна. Нэгд. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн шинэ зарчимд шилжих ажилд хугацаа апдаж болохгүй гэж үзэж байна. Энэхүү шинэчлэлт нь төсвийн байгууллагын бүтэц, орон тоог функцээр нь тогтоон, түүндээ тулгуурлан цалинжуулж ирсэн хуучин тогтолцоог өөрчлөхөд чиглэж байгаа юм. Хуучин зохион байгуулалтын энэ арга зүй нь ажиллагсдын ачаалал, орон тооны оновчтой харьцааг алдагдуулж цалин, төсвийн хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэх сул талтай юм. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо нь төсвийн байгууллагын ажлын эцсийн үзүүлэлтийг дээшлүүлэх, төсөв захирагч болон хамт олны хариуцлагыг дээшлүүлэх, төвийн албыг чадваржуулах, төсөв хөрөнгийн зарцуулалтыг ажлын үр дүнтэй шууд холбох зорилготой юм. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн шинэчлэн боловсруулсан хувилбарыг Улсын Их Хурал нухацтай хэлэлцэн шуурхай баталж өгнө гэдэгт найдаж байна. Хоёрт. Хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарал тавьж байна. Манай ардын үгэнд “Ажил хийж байж ам тосдоно” гэсэн байдаг. Үйл ажиллагааны хөтөлбөрт хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажилгүйдлийн түвшинг хөдөлмөрийн насны хүн амын 5 хувиас хэтрүүлэхгүй байлгаж бодит ажилгүйдлийг 50 хувиар бууруулах зорилт тавьсан. Зорилтыг хэрэгжүүлэхийн тулд жил бүр 45 мянгаас 50 мянган ажлын байр шинээр бий болгох шаардлага гарч байна. Дээрхи зорилт нь юуны түрүүнд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхийг шаардаж байна. Засгийн газар “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай”, “Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн төслүүдийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан билээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд ажилгүй болон ажил хайгч, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олгогчдод дэмжлэг үзүүлэхэд чиглэх бөгөөд ЕБС-ийн 8, 10 дугаар анги төгсөөд ажил, сургуульгүй үлдсэн хүүхдүүд, удаан хугацаагаар ажилгүй байгаа иргэдийг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw