132 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П амжилт, түүнийгээ бататган тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх арга боломж, Улсын Их Хурлын өнгөрсөн хаврын чуулган, 8 дугаар сарын сүүлчээр болсон ээлжит бус чуулганаар хэлэлцэж шийдсэн төрийн бодлого, хуулиудыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд юуг анхаарах, энэ намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын улс төр, эрх зүйн ач холбогдол юунд оршиж байгаа зэрэг зарчмын цөөн асуудалд та бүхний анхаарлыг хандуулъя гэж бодож байна. Шинэ зуун, шинэ мянганы гараан дээр Монголын ард түмний хийсэн улс төрийн сонголтууд зөв болохыг манай төр, засгийн бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, нийгэмд гарч байгаа нааштай өөрчлөлтүүд давхар нотлон харуулж байна. Төр, засгийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж бодитой хэрэгжүүлэх гэсэн идэвхтэй эрмэлзлэл, бүтээлч санаачилга нийгэмд бий болж, эрчимтэй өрнөж байна. Энэ бол бидний ирээдүй, хойчийн ажил үйлс өөдрөг байж, цаашдын маань зорилго, үйл ажиллагаа үр нөлөөтэй хэрэгжихийн суурь баталгаа юмаа. Улс орон даяар эмх цэгц, нийгмийн дэгжурам, сахилга, зохион байгуулалт, ажлын хариуцдага сайжрах хандлагатай байна. Үүнийг бид Монгол улсад ардчиллыг орчин үеийн сонгодог утгаар нь батлан хэрэгжүүлэх бодит хүчин зүйл, мөнгөөр үнэлэгдэшгүй томоохон ололт гэж үзэх ёстой. Нийгэм эмх цэгцтэй байж, тэнд сахилга, зохион байгуулалт өндөр байна гэдэг бол төрийн бодлого хууль хэрэгжих, улс төр, нийгэмд сэтгэл зүйн таатай орчин бүрдэж байна гэсэн үг юмаа. Тийм болохоор Улсын Их Хурлын чуулганаар батлан хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх бэлтгэл нь хийгдэж буй эдийн засаг, нийгэм, оюуны амьдралын хүрээний хуулиуд амьдралд бодитой хэрэгжих боломжтой гэж баттай хэлж болох байна. Зах зээлийн нийгэмд хөдөлмөрлөж бүтээж байж сайн сайхан амьдрах боломжтой юм байна гэсэн итгэл үнэмшил олон түмний дунд бий болж, гүүнийг дагасан бүтээлч ажил үйлс хот хөдөөгүй өрнөж байна. Хүмүүсийн сэтгэлгээнд дэвшилт шинжтэй өөрчлөлтүүд гарлаа. Амар хялбар аргаар ахиухан мөнгө олох гэсэн зах зээлийн эхэн үеийн гэнэн сэтгэлгээ нэгэнт үеэ өнгөрөөж зах зээлийн шударга өрсөлдөөн, эдийн засгийн амьдралд зонхилох хандлага илэрхий идэвхжих боллоо. Зээлийг орон нутагт банкны салбараар олгодог болсноор зээл авч ашиг орлогоо нэмэгдүүлж, зээлээ төлж, зах зээлд амьдарч сурах гэсэн эрмэлзэл олон түмний дунд бий болжээ. Монгол Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж байгаа Сайн засаглал, Мянганы зам, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр, Газрын тухай багц хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо, Нийгмийн салбарын хувьчлал, өөрчлөн байгуулалтын үндсэн чиглэл зэрэг нь чухамхүү олон нийтийн ийм бүтээлч санаачилга, идэвхтэй үйл ажиллагаагаар дамжин хэрэгжих учиртай билээ. Хууль дээдлэх зарчим, хууль хэрэглэх мэдлэг, хуулиар амьдрах соёл шат шатандаа хэвших байдал ажиглагдаж эхэллээ. Хууль бол хүний зөв шударга амьдралын хэм хэмжээ, хүний эрхийн баталгаа мөн гэсэн ойлголт
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw