62 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П мянган төгрөг хүргэх зэрэг томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь олон нийтийн талархлыг зүй ёсоор хүлээж байна. 2001 оныг тахир дутуу иргэдийг дэмжих жил болгож, тахир дутуу иргэдийн нийгмийн хамгааллын арга хэмжээг өргөжүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээг нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан мэдээлэл судалгааны төв байгуулах, “Энэрэнгүй үйлстэн” өргөмжлөлийг бий болгож тахир дутуу хүмүүст тусалдаг аж ахуй нэгж, байгууллага, иргэдийг шагнаж урамшуулах зэрэг 30 шахам арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тэдгээрт 121 сая төгрөгийг Засгийн газар гаргахаар шийдвэрлэсэн арга хэмжээнүүд хэрэгжиж эхлээд байна. Үндэсний үйлдвэрлэлээ сэргээн хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх нь Засгийн газрын тэргүүн зэргийн зорилтын нэг юм. Засгийн газар 2001 оныг Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэх жил болгон зарласан бөгөөд “Ноолуур”, “Ноос”, “Арьс шир”, Турил”, “Max”, “Сүү”. “Талх, нарийн боовны үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх” зэрэг чиглэлүүдээр төр, засгийн байгууллага, үйлдвэрчэгчдийн холбооны төлөөлөгчид болон бизнесменүүд, гадаадын эксперт нарыг оролцуулсан ажлын хэсэг байгуулан ажиллуулж, тодорхой хөтөлбөрүүдийг боловсруулаад байна. Эдгээр төслүүд нь гадаадын хөрөнгө оруулагчдад эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, ашигт малтмалын нөөцийг зөв зохистой ашиглах, улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийгдсэн орд газрыг ашиглаптад түргэн оруулах, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн сан байгуулах, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрийн сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэргээр үйлдвэрлэл сэргээх суурь үндсийг оновчтой бүрдүүлэх зорилготой юм. Үүний хамт гадаад худалдааны либеральчлалыг гүнзгийрүүлэх, чөлөөт бүс ба бөөний худалдааны сүлжээг буй болгох зэрэг үйлдвэр, худалдааны салбарын тэргүүлэх чиглэлийн хүрээнд бодлого боловсруулж, хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Манай экспортын зонхилох хэсгийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эзэлдэг тул Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд эхлээд байгаа хөдөө аж ахуйн олон талт хэлэлцээнд Монгол Улс идэвхтэй оролцох шаардлагатай гэж үзэж байна. Гадаад худалдааг либеральчлах чиглэлээр ОХУ, БНХАУ-тай яриа, хэлэлцээг тууштай үргэлжлүүлэн хийж байгаа нь үр дүнгээ өгч байна. Хэлэлцээний явцад БНХАУ-ийн нутгаар тээвэрлэх Монголын ачааны транзит тээврийн тарифыг 40-60 хувиар бууруулахаар тохиролцсон бөгөөд ОХУ-аас нийлүүлж байгаа эрчим хүчний үнийг баруун чиглэлээр 20 орчим хувь, төвийн чиглэлээр 30 орчим хувиар бууруулах, ОХУ-ын импортын гаалийн татварыг савхин цамц, дээл, нэхий, үслэг дээл, хивс, ноолууран болон ноосон цамц, ноосон хөнжилд 10, хонины ноосонд 7,5, ямааны ноолуурт 3,75 хувиар тус тус бууруулахаар тохиролцсон нь манай орны худалдаа, эдийн засгийн хувьд харьцангуй тааламжтай нөхцөлийг бүрдүүлж байна. Эдийн засгийн бүсүүдийг холбосон хөндлөн гол тэнхлэгийн авто зам барих ажлыг “Мянганы зам” төслийн хүрээнд хийхээр Улсын Их Хурал,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw