Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П 105 Татварын ачааллыг 30 хувь буруулах зорилт бидний шийдлийг хүлээсэн чухал асуудал болоод байна. Үүнийг Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд багтааж шийдвэрлэхгүй бол сонгогчдын хүлээлгэсэн итгэл найдварыг хөсөрдүүлэхэд хүрнэ. Татварьш болон төсвийн зарлагын шинэтгэл хийх талаар иж бүрэн арга хэмжээ авах тухай Засгийн газар удаа дараа мэдэгдсэн. 2002 оныг гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих жил болгон зарлалаа. Энэ мэтчилэн сэдэж санаачилсан арга хэмжээнүүдээ олон түмний ажил амьдралд мэдэгдэм нөлөө үзүүлэхүйцээр илүү шуурхай зохион байгуулмаар байна. Гадаадын зээлийг хамгийн оновчтой салбарт авч ашиглах, зайлшгүй эргэж төлөгдөх нөхцлөөр хангах, зээлийг хэрэглэж буй этгээдэд тавих хяналтыг чангатгах, зээлийн ашиглалтын үр ашгийг эрс дээшлүүлэх шаардлагатай байна. Манайд өрийг удирдах, өрийн менежмент хийх асуудал бараг яригдалгүй өдий хүрлээ. Гадаадын зээлтэй холбогдсон дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд шаардлагатай эрх зүйн актуудыг Улсын Их Хурал энэ хаврын чуулганаараа хэлэлцэнэ. Эдийн засгийн гадаад харилцаа, гадаад худалдаа үндэсний эдийн засагт ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Гэсэн хэдий ч үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд харьцангуй чөлөөтэй нэвтрэх гадаадын зах зээл бараг байхгүй байна гэхэд хилсдэхгүй. Энэ байдал нь манай үйлдвэрлэгчдийн чанаргүй, үр ашиггүй үйл ажиллагаанаас болж байгаа хэдий ч гадаад худалдааны тааламжтай нөхцөл бүрдүүлэх талаар чиглэсэн зорилготой, тодорхой үйл ажиллагаа үгүйлэгдэж байгааг бас харуулж буй хэрэг. Газар бол зах зээлийн нийгэмд улсьш тусгаар тогтнол, аюулгуй байдал, эдийн засаг, нийгэм, улс төрийн олон талын учир холбогдол бүхий нийгмийн үлэмж нарийн төвөгтэй харилцаа үүсгэдэг хүний амьдралын түгээмэл орчин мөн. Гэтэл бид газрын реформыг олигтой хэрэгжүүлж чадалгүй сунжруулсаар өнөөдрийг хүрлээ. Харин амьдрал дээр бидний шийдвэрлэж өгөх ёстой өдий төдий асуудлууд хуримтлагдаж одоо түүнийг яаж шийдэхээс нийгэм, эдийн засгийн шинэтгэлийн цаашдын хувь заяа хамаарах тийм зааг үедээ тулж ирчихээд байна. Газрын реформыг хийхдээ сүүлийн 10 гаруй жилд гаргаж байсан алдаануудыг давтахгүйгээр тооцоо судалгаатай, нягт нямбай, түргэн шуурхай хандмаар байна. Ийм нөхцөлд газрыг өмчлүүлж болно, эсвэл болохгүй гэх маягийн онол, улс төрийн ерөнхий маргаан өрнүүлээд суугаад байж таарахгүй. Энэ удаагийн чуулганаар газрын тухай багц хуулийг хэлэлцэхдээ юуны өмнө, Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг өргөтгөж газрыг эдийн засгийн идэвхитэй эргэлтэнд оруулах эдийн засаг, эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарах ёстой. Газрыг урт хугацааны туршид эрх зүйн баталгаатай эзэмшиж ашиглах, энэ үйл ажиллагаа нь шударга бөгөөд ил тод байх, газрын төлөв байдал, үржил шимийг хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг эзэмших ашиглахтай хамтад нь зохицуулдаг тогтолцоо бүрдүүлэх асуудлыг ч энэ хуулиар шийдвэрлэх болно. Энэ мэтээр газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах харилцааг нь хуульчлах замаар иргэддээ газраа өмчлүүлэх

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw