Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 61 байна. Нэгэнт л зах зээл хувийн өмч, хувийн хэвшил дээр тогтдог жамтай тул хувьчлалыг өмнө гарч байсан алдаа дутагдлыг давтахгүйгээр ил тод, үр ашигтай, шударга хийхэд анхаарч ажиллах болно. Тавдугаарт. Засгийн газар өөрчлөлт, шинэчлэлт ба тогтвортой байдлын тэнцвэрийг хангах зарчим барьж ажиллаж байна. Ингэснээр бизнес эрхлэх, эдийн засгийн гадаад харилцааг идэвхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж байгаа юм. Энэ бүх болон бусад арга хэмжээнүүдийг цогцолбороор нь авч хэрэгжүүлсний үр дүнд нааштай нилээд өөрчлөлтүүд гарлаа. Монгол Улсын Засгийн газар эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудаас энэ онд эхний ээлжинд шийдвэрлэхийг нь гадаад, дотоод нөхцөл байдал, төсөв, санхүүгийн боломжийг харгалзан тооцож, 2001 оны Үндсэн чиглэлд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 4 хувьд хүргэх, инфляцийн түвшинд 10 хувиас хэтрүүлэхгүй байх, ажилгүйчүүдийн түвшинг эдийн засгийн идэвхтэй хүн амын 4,5 хувиас хэтрүүлэхгүй байх, төсвийн ажиллагсдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хувиар нэмэгдүүлэх, тэгэхдээ ядуу, орлого багатай хэсгийг анхаарч үзэх зэрэг тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн билээ. 2001 оны төсвийн гүйцэтгэлийн эхний 2 сарын байдлаар авч үзэхэд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал төсвийн орлого 42,4 хувь, зарлага 21,1 хувиар тус тус нэмэгдсэн байна. Засгийн газар үйл ажиллагаагаа эхлэх үед нийт 140-өөд тэрбум төгрөгийн өр, авлага үүссэн байсныг барагдуулах, өрийн дарамтыг бууруулахад онцгой анхаарч ажилласнаар өнөөгийн байдлаар 68,1 тэрбум төгрөгийн өрийг барагдуулаад байна. Эдийн засгийг эрүүлжүүлэх, өрийн дарамтыг арилгах чиглэлээр явуулсан үйл ажиллагааны үр дүнд аймгуудад бүх төрлийн татаасыг цаг хугацаанд нь өгч, ард иргэд цалин, тэтгэвэр, тэтгэмжээ cap, сардаа авдаг болж хэвшжээ. Засгийн газар хандивлагч орнууд, олон улсын байгууллагын Монголд үзүүлэх тусламжийг зохион байгуулах гол хэлбэр болох Хандивлагчдийн зөвлөлдөх уулзалтыг бэлтгэл сайтай хийхэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн удирдлагатай бодлогын асуудлаар зөвшилцөх ажлыг ажлын хэсэгтэй техникийн түвшинд нарийн тохиролцох үе шаттайгаар ажиллаж төгсгөлийн шатанд ороод байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийгмийн бодлогын чухал арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хэдийгээр эдийн засаг санхүүгийн байдал хүнд байгаа ч нэн ядуу болон 200 хүртэлх толгой малтай малчин өрхийн 1 суралцагчийн Их сургууль, коллежид суралцах төлбөрийг эхний ээлжинд төр хариуцах, нэн ядуу, хагас болон бүтэн өнчин, эцэг эх хоёр нь хоёулаа тэтгэвэрт байдаг өрхийн нэг суралцагчийн төлбөрийг төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд хамруулах, нийт 21 мянган иргэний нөхөн олговрын хэмжээгтэтгэвэрийн доодхэмжээнд хүргэх, хүүхэд асарсны тэтгэмжийг бүх эхчүүдэд олгож, 32 мянган эхийг тэтгэмжид хамруулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 хувиар нэмэгдүүлж 18

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw