МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 15 УЛСЫН ИХХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бямбадоржийн хэлсэн үг 2000.08.28 Монгол Улсын эрхэлг хундэт Ерөнхийлөгч өө! Монгол Улсын эрхэлг хундэт Ерөнхий сайд аа! Монгол Улсын ИхХурлын эрхэт гншууд ээ! Монгол Улсын Их Хурлын 3 дахь удаагийн сонгуулийн бүрэлдэхүүн анхдугаар чуулганаа амжилттай хийгээд завсарлаад ээлжит бус чуулганаа хийхээр хуран цуглараад байна. Монгол Улсын 2000 оны төвлөрсөн төсвийн тухай нэмэлт, өөрчлөлт оруулах болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хурал нэн даруй хэлэлцэж батлах шаардлага гарлаа. Түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль зарлах, үүнээс өмнө сонгуулийн хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ ч байна. Энэ бүгдээс үүдээд ээлжит чуулганыг хуралдуулахаар шийдвэр гаргасан юм. Ээлжит чуулганаар: 1. Монгол Улсын 2000 оны төвлөрсөн төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2. Монгол Улсын 1999 оны төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг батлах тухай асуудал 3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай 4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль зарлах тухай 6. Засгийн газрын агентлагийн бүдүүвчийн тухай 7. Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын хамгаалалт, хангамжийн тухай 8. Монголбанкинд хийж байгаа шалгалтын дүнгийн тухай 9. Үнэт цаасны хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 10. Зарим хүмүүсийг албан тушаалд томилох тухай 11. Улсын Их Хурлын өргөмжлөл бий болсон тухай асуудлыг хэлэлцэх болно. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд нэгээс бусад нь зохих журмын дагуу өргөн барьсан билээ. Чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлыг бага хугацаанд шуурхай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдэе.5
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw