МОНГОЛ УАСЫН ПАРЛАМЕНТ-И 35 улс орнуудын дэмжлэг улс, аймаг, аж ахуйн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд Монгол орны байгаль, түүхий эдийн нөөц, оюуны чадавхийгбүрэн ашиглаж, бүснутгийн болон үндэсний эдийн засаг, нийгмийн дэвшлийг түргэтгэх, нутаг дэвсгэрийн бүтэц, зохион байгуулалтын дотоод, гадаад таатай орчныг бүрдүүлэхэд оршиж байгаа болно. Энэхүү үзэл баримтлалын хэрэгжих орчин нь Монгол орны хөгжлийн орон зайн зохион байгуулалтын хэвтээ босоо чиглэл дээр бүрэлдэх тогтолцлын цөм тэнхлэгүүд байх болно. Хөгжлийн хэвтээ чиглэл дээр аймаг, хот, суурин, худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс, ашигт малтмалын олборлолт, борлуулалт, аялал жуулчлалын болон түргэн хөгжих ирээдүйтэй бусад бүс нутаг, тэдгээрийг улс орны дотоод, гадаад зах зээлтэй холбосон эрчим хүч, зам харилцаа, мэдээллийн урсгалыг хамарсан цөм тэнхлэгүүд багтах болно. Хөгжлийн босоо чиглэл дээр нутаг дэвсгэрийн аж ахуйн бие даасан цогцолборууд, тэдгээрийн хоршилт, банк, санхүү, мэдээллийн урсгалыг хамарсан цөм тэнхлэгүүд байх юм. Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлсний үр дүнд хөдөө орон нутагт оршин суугаа иргэд маань өөрийн нутагт сурч боловсрох, мэргэжил эзэмших, мал аж ахуйгаа эрхлэх, үйлдвэрлэлээ явуулах, бүтээгдэхүүнээ борлуулах, аж амьдралаа аваад явах таатай орчинг бүрдүүлэх болно. Ингэснээр хот руу чиглэсэн их нүүдлийг зогсоож, зарим газар нь хүн ам болон мал хэт төвлөрөх, зарим газар эзэнгүйдэх түгшүүртэй чиг хандлагыг арилгаж, уудам сайхан нутгийнхаа баялгийг үр удмаараа зөв зүйтэй ашиглан аж төрөх бололцоог хангах болно. Зах зээлийн дэд бүтцийг бүрдүүлж төлөвшүүлэх асуудал манай Засгийн газрын эдийн засгийн боддогын чухал хэсэг байна. Ялангуяа үл хөдлөх эд хөрөнгийн болон үнэт цаасны зах зээлийг зөв төлөвшүүлэх асуудал нэн чухал болж байна. Зах зээлийн энэхүү төрөл хэрхэн төлөвшихөөс гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын амжилт ч бас хамаарах нь ойлгомжтой. XXI зууны эхэн үеийн онцлог бол глобальчлал, бүс нутгийн интеграцийн үйл явцад дэлхийн орон бүр хүссэн хүсээгүй хамрагдах болж байна. Энэ нь хөгжиж байгаа манайх шиг орны хувьд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын бүх салбарт бусад орнуудтай үр ашигтай хамтран ажиллах өргөн бололцоог нээж байна. Нөгөөтэйгүүр эрчимтэй өрнөж байгаа энэ үйл явцаас хурдцаараа хоцрохгүй байх шаардлага манай орны өмнө тулгарч байна. Засгийн газар гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг хангаж, олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр суурийг бэхжүүлэхэд гадаад харилцааны үйл ажиллагааг чиглүүлэн идэвхжүүлнэ. Засгийн газар гадаад орнуудтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэхдээ гадаад худалдааны тааламжтай нөхцөлийг хангах, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх таатай орчинг бүрдүүлэхэд анхаарч байна. Монгол орноо гадаад орнуудад өргөн сурталчлах, Монгол улсыг сонирхогч, талархагчдын эгнээг өргөтгөх, иргэд, төрийн бус байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын гадаад үйл ажиллагааг хөхүүлэн дэмжихэд анхаарах болно. Шинэ мянганы эхэнд аюулгүй байдлын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw