Монгол улсын парламент - боть 2

100 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Хэлэлцэн баталсан хуулиудыг салбарын хувьд авч үзэх юм бол эдийн засаг, төсвийн чиглэлээр 43, гадаад бодлогын чиглэлээр 23, хүний эрх, хууль, хяналтын чиглэлээр 12, байгаль орчны чиглэлээр 5, нийгмийн бодлогын чиглэлээр 10 хуулиудыг тус тус батлан гаргажээ. Өндөрлөж буй чуулганы үйл ажиллагаа нь 2000 оны сонгуулийн үр дүнгээр зохион байгуулагдсан, Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш даруй 1 жил гаруй хугацаа өнгөрч, ард түмний өмнө хүлээсэн эрхэм үүрэг, зорилтоо хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлэх нэн хариуцлагатай цаг үеийг хамарснаараа онцлогтой байв. УИХ-ын энэ удаагийн чуулганаар эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлж, эдийн засгийг тогтворжуулан улмаар өсөлтийг хангах, улс төр, нийгэм, оюуны салбарын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн олон чухал шийдвэр гаргалаа. Монгол Улсын 2002 оны нийгэм, эдийн засгийн гол хандлагын дүн төрхийг тодорхойлж Терөөс мөнгөний талаар баримтлах үндсэн чиглэл, Улсын төвлөрсөн төсвийг хэлэлцэн батлахад УИХ ихээхэн ач холбогдол өгч, багагүй цаг хугацаа зарж хуулийг хугацаанд нь баталж чадлаа. Ингэхдээ Монгол Улсын 2002 оны төвлөрсөн төсвийн орлого, зарлага бүрийг нарийвчлан судалсны үндсэн дээр зарлагыг бууруулж, орлогыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэн, орлогыг бүрэн дайчлан төвлөрүүлэх, зарлагыг оновчтой тодорхойлж, үр ашигтай зарцуулах, нийгмийн салбар дахь төсвийн хөрөнгийн хуваарилалтыг аль болох нэмэгдүүлэх чиглэл барьж 2003-2004 оны төсвийн хүрээний төсөөллийн хамт цогцоор нь авч үзэж шийдвэрлэсэн нь шинэлэг зүйл боллоо. 2002 онд Мөнгөний бодлогын талаар төрөөс баримтлах үндсэн чиглэлийг макро эдийн засгийн тогтвортой байдпыг хадгалж, үнэ, ханшийн тогтворжилтийг бататгаж, инфляцийн түвшинг 6-8 хувь барихад чиглүүлж, санхүүгийн салбарын бүтцийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн, түүнийг сэргзэх эрх зүйн орчин бүрдүүлэх бодлогын үндсэн дээр батлан гаргав. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад аж ахуй эрхлэх таатай орчин бүрдүүлэх, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хүнд суртал, авилгалын механизм үйлчлэх орчныг хааж, хөнгөн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ бүхий төрийн оновчтой зохицуулалтаар үйлдвэрлэлийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилгоор Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуультай уялдуулан холбогдох 30 гаруй хуулиудыг нийцүүлэн гаргалаа. Одоо гагцхүү хуулиа сайтар сурталчилж, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна. Үйлдвэрлэл, бизнесийн хөгжлийг хангахад татварын бодлогыг чиглүүлж, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, татварын ачааллыгжигдрүүлэх, татвар төлөх ижил орчин бүрдүүлэх, нийгэм, эдийн засгийн харилцаанд шинэ тутам бий болсон нөхцөл байдлуудыг тусган гатвар хураах үйл ажиллагааг тодорхой боловсронгуй болгох чиглэлээр Татварын багц хуульд зохих өөрчлөлтүүдийг хийлээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw