Монгол улсын парламент - боть 2

184 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П хэл болох монгол хэлний хэм хэмжээ, нэр томьёог төрийн албан хэрэгхөтлөх, төрийн албан ёсны үйл ажиллагаанд хэрэглэх, төрийн хэлний нийгмийн үүргийг нэмэгдүүлэх, Монгол Улсын нэгдмэл байдлыг хангахтай холбогдсон цогц харилцааг хамран зохицуулж өгөв. Мэдээллийн технологийн эрин үед компьютерийн сүлжээ, үүрэн телефоноор латин үсгээр мэдээлэл бичиж солилцох практик хэрэгцээ, амьдралын бодит шаардлага байнга өсөн нэмэгдэж байгааг харгалзан латин үсгээр монгол хэлээ тэмдэглэх ажлыг нэг мөр болгон цэгцэлж Латин үсгийн үндэсний хөтөлбөрийг баталлаа. Оюуны өмчийг хамгаалан хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг олон улсын гэрээ, хэлэлцээрт нийцүүлж боловсронгуй болгох, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг өөрийн бараа ба үйлчилгээний тэмдэг, газар зүйн заалтын нэрээр олон улсын тавцанд өрсөлдөх боломжийг хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг батлан гаргалаа. Дэлхийн эдийн засаг, улс хоорондын харилцаа хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж даяаршиж байгаа өнөө үед стандартчилал, чанарын баталгаажуулалтын хууль эрх зүйн орчинг өөрийн орны нийгэм, эдийн засгийн бодит байдалд нийцүүлэн улам боловсронгуй болгох зайлшгүй шаардлагыг үндэслэн Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийг шинэчлэн найруулж, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг батлав. Уг хуулийг шинэчлэн баталснаар зах зээлийг хуурамч бараа, бүтээгдэхүүнээс хамгаалах, үйлдвэрлэлийг дэмжих, худалдаан дахь аливаа саад тотгорыг арилгах, худалдааг хөнгөвчлөх, хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүнээр хангах, тохирлын үнэлгээ явуулж гэрчил!'ээ, тэмдэг хэрэглэн харилцан итгэлцэл бий болгодог олон улсын нийтлэг жишгийн дагуу тохирлын үнэлгээ явуулах байгууллагуудыг итгэмжлэх замаар тусгай зөвшөөрлийн зарчмаас итгэмжлэлийн зарчимд шилжүүлэх зэрэг бизнес, мэдээлэл үйлчилгээний эрх зүйн шинэ орчинг бүрдүүлж байгаа юм. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хэмжил зүйн салбарт чолөөт өрсөлдөөн бий болгох, үндэсний аюулгүй байдал, хэрэглэгчийн эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалах, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, шалгалт тохируулгын ажлын хамрах хүрээг өргөжүүлэх асуудлыг эрх зүйн хувьд нэг мөр болгон зохицуулж өглөо. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, иргэд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах бодлогын суурь зарчмын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Архидан согтуурахтай тзмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр, Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг УИХ-ын хаврын чуулган хэлэлцэн баталлаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw