МОНГОЛУЛСЫН ПАРЛАМЕНТ-П 117 Үүнтэй холбогдуулж хэлэхэд өмч хувьчлалыг эрчимжүүлэн нийгмийн салбарын хувьчлалын эрх зүйн үндсийг бүрдүүлэхдээ дараа нь үүсч болзошгүй сөрөг үр дагаврыг нарийн тооцож, түүний сэргийлэлт, хаалтыг сайн хийх, хувьчлал, өөрчлөн байгуулалтад хамрагдах аж ахуйн нэгжээс орон тоогоор зайлшгүй чөлөөлөгдөх хүмүүсийн хувь заяа, нийгмийн асуудлыг нухацтай бодож шийдэх нь зүйтэй. Ингэхдээ энд хугацаа алдамгүй байна. Мөн хувьчлахын тулд л хувьчлал явуулах биш үр дүнд нь нийгмийн өгөөж, эдийн засгийн үр ашиг нэмэгдэж байх нь асууддын гол гэдэг чиг шугамаас хазайж болохгүйг хэлье. Гүйцэтгэх засаглалын ажил хэрэг цэгцтэй, шуурхай, үр дүнтэй байх нь түүний нэрийн өмнөөс ажил үйлчилгээ явуулж байгаа албан хаагчдын ажил хэрэгч байддаас их шалтгаалдаг нь тодорхой зүйл. Өөрийнхөо нэрийн өмнөөс ажил хариуцдаг улс төрийн албан тушаалтан болон бүх шатны төсөв захирагч нартайгаа тэднийг томилсон засгийн газар цаг ямагт хатуу хариуцлага тооцдог зарчим тогтоох хэрэгтэй. Энэ шатанд байгаа хэн нэгний ёс суртахуунгүй үйлдэл, авилгал, хүнд суртал, хүний төлөө сэтгэл дутсан байдал нь засгийн газрын нэр хүндийг нэгмөсөн хөөддөг өнгөрсний гашуун сургамжууд илхзн бий. Дэвшүүлж тавьсан зорилт төлөвлөж тоймлосон ажлаа бодит зүйл болгон ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэхэд төсөв, санхүүгийн ихээхэн хүндрэлтэй тулгарч байгааг дор бүрнээ ойлгож, мэдэрч байгаа. Гэхдээ төсвийн зардлыг бууруулах, нөөц хөрөнгийг оновчтой ашиглах үүднээс бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, олон улсын байгууллагуудын шугамаар орж ирж байгаа хөрөнгийн ашиглалтыг сайжруулж, үр ашгийг нь дээшлүүлэх чигт шинэчилж өөрчлүүштэй олон зүйл байна. Дүгнэж хэлэхэд, иргэд сонгогчид ард түмнийхээ төлөө илүү их анхаарал тавихыг засгийн газраасаа хүсэж байна. Энэ эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй бол тэд илүү их анхаарал тавих өөр нэгнийг хүсч эхэлдгийг санаж ажиллахыг анхааруулгья. ‘Төрийн цэргийн боддогын үндэс”-т дэвшүүлсэн цэргийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх зорилгоор “Цэргийн байгуулалтыг 2005 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг саяхан Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Зэвсэгт хүчин цомхон зөв бүтэцтэй, төсөрхөн зардалтай, энхийн зориулалттай, бодит хангамжтай, мэргэшсэн чадварлаг болох учиртай. Төрийн цэргийн бодлого, хөтөлбөрт туссан зорилтыг хангахын тулд Улсын Их Хурзл эрх зүйн үндсийг бүрдүүлж, Засгийн газар зохих арга хэмжээг цаг алдаж, завсар гаргахгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг Ерөнхий команддагчийн хувиас онцлон хэлье. Шинэчлэлийг хурдасгаж гүнзгийрүүлэх нь зөвхөн Улсын Их Хурал, Засгийн газрын ажил хэрэг төдий биш, нийт нийгмийн эрх ашиг, үндэсний ашиг сонирхпоор нөхцөлдсөн гарцаагүй зорилт мөн. Иймд энд иргэд, иргэний нийгмийн бүхий л байгууллагуудын оролцоо, зүтгэл, хамтьш ажиллагаа, нэгдмэл чармайлт хэрэгтэй. Ардчнлсан нийгмийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw