32 МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-II Эрүүл мэндийн үйлчилгээний чанар орчин үеийн дэлхийн түвшнээс хоцрогдож байгаагийн улмаас өвчин эмгэг тохиолдсон үед хүн амын чадал боломжтой хэсэг нь гадаадад эмчлүүлэхээр тэмүүлэх, тийм боломжгүй хэсэг нь хандив тусламж гуйж хэсэг яваад цөхрөнгөө бардаг практик түгээмэл болжээ. Ийм үзэгдлээс ангижрах аргын нэг нь эрүүл мэндийн үйлчилгээний үнийг чөлөөлөх явдал гэж үзэж болох юм. Манай оронд олон хүчин зүйлээс шалтгаалан хүмүүс халдварт өвчинд олноороо нэрвэгдэх эрсдэл ихтэй байдаг. Учир иймд нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний тулгуур үндэс болсон Эрүүл ахуй, халдвар, нян суддалын албаны зохин байгуулалтад хийсэн өөрчлөлт амьдралд хэр зэрэг нийцэж байгаад судалгаа дүгнэлт хийж, шаарддагатай арга хэмжээ авах асуудал гарч болохоор байгааг Засгийн газар анхааралдаа аваад байна. Өнөөдөр Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо, нийгмийн баримжаатай зах зээлийн орнуудын нийтлэг жишгийг баримжаалсан хандлагаар бүрэлдэж эхлээд байна. Шинээр бүрэлдэн буй болж буй нийгмийн даатгалын бүх төрлүүдийг хүн амын нийгмийн хамгааллын хамгийн найдвартай баталгаа болгон өргөн хүрээнд зохион байгуулах явдал ихээхэн ач холбогдолтой болж байна. Ялангуяа нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарилалтыг боловсронгуй болгох ажлыг хойшлуулж боломгүй байна. 1999 онд Улсын Их Хурлаар баталсан төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэлд тодорхойлсны дагуу тэтгэврийн даатгалыг нэрийн дансны зарчимд аажмаар шилжүүлж тэтгэврийн даатгалын санг төрөөс хараат бус бие даасан хэлбэртэй болгох, сангийн хөрөнгийг эргэлтэд оруулж арвижуулах механизм бүрдүүлэх зэрэг зорилтыг бид алхам алхамаар шийдвэрлэхээр төлөвлөж байна Энэ чиглэлээр хийгдсэн манай Засгийн газрын эхний алхамыг ард түмэн талархан хүлээж авсан билээ. Цаашид дараа дараагийн арга хэмжээг залгаж хэрэгжүүлэх болно. Шилжилтийн үед Монгол оронд шинээр бий болж ихээхэн сэтгэл эмзэглүүлж буй гунигтай үзэгдэл бол ажилгүйдэл, ядуурал мөн. Иргэн бүрийн сэтгэл санааг ноцтой эмзэглүүлж буй эдгээр сөрөг үзэгдлийн эсрэг төр, засгийн бүх байгууллага төрийн бус болон аж ахуйн нэгж, байгууллагууд ард иргэд зон олноороо хүч хавсрах тэмцэх цаг аль хэдийн иржээ. Ажилгүйдэл, ядууралтай тэмцэх төр, засгийн бодлогын үндсэн агуулга нь юуны өмнө хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар урамшуулах, нийгмийн ядуу ХЭСЭ1Т үйлчлэх боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний бүхий л хэлбэр энэ чиглэлээр гарч байгаа аливаа санаачилгыг дэмжих, нийгмийн нэн ядуу иргэдийн халамж, асрамжийн үйлчилгээний бий болсон сүлжээг жинхэнэ эзэнд нь хургэж үр нөлөөтэй ажиллуулахад чиглэх хэрэгтэй. Хүний нийгмийн амьдралын олон талт харилцаа холбоо чухамхүү хүний оюун ухаан, түүнд өгөгдсөн мэдээллээр дамжин хэрэгждэг билээ. Компьютержсэн технологи, интернетийн сүлжээ, сансрын болон хиймэл дагуулын холбоо харилцаа эрчимтэй хөгжиж байгаа глобальчлалын шинэ эрин зуунд хүний хегжлийг тэдгээрээс салгаж төсөөлөх ямар ч боломжгүй
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw