Монгол улсын парламент - боть 2

112 МОНГОАҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П Өнөөдөр ч би тэр байр сууриа дахин нотолж, “шинэчлэлийг улам хурдасгаж гүнзгийрүүлье” хэмээн бүтээлчээр ажиллаж амлалтаа биелүүлэхэд “ташуур” болгон бүрэн эрхийн хугацааны тэхий дунд дахин нэг сануулж, анхааруулахад энэ үгээ голлон зориулж байна. Тиймээс энд би манай эдийн засаг, нийгмийн салбар бүрийн ололт дутагдал, төр засгийн байгууллага бүрийн сайн муу баримтыг нэг бүрчлэн нуршиж ярихгүйгээр шинэчлэлийг нийгмийн бүх хүрээнд хурдасган гүнзгийрүүлэх ерөнхий шаардлага, учир холбогдолд Та бүхний анхаарлыг хандуулж өөрийн санал бодлоо илэрхийлэн хэлье. Сүүлийн жилүүдэд манай оронд улс төр, нийгэм, эдийн засаг, эрх зүйн шинэчлэл тодорхой хэмжээгээр хийгдэж багагүй үр дүн, амжилтанд хүрч байгааг үгүйсгэх үндэсгүй. Энэ үйлсэдУлсын ИхХурал, Засгийн газрын хүчин чармайлт ч багагүй байгааг иргэд хөдөлмөрчид мэдэрч ам муугүй байна. Гэвч үүгээр сэтгэлээ тайтгаруулж, амарлингуй суух аргагүй. Бидний шинэчлэлийн үйл явц дэлхий дахины болон эрин цагийн хөгжлийн хурдцаас удаан байгаагаас гадна өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн шинэтгэлийн шинжтэй арга хэмжээнүүдийн зарим нь хэрэгжилтийн шатандаа эрч хүч нь саарч, удаашрах, нэгэн байрандаа “хий эргэх”, замын дунд замхрах явдал ажиглагдаж байна. Үүнд хамааруулан газар болон үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийн хувьчлал, эдийн засаг, худалдааны чөлөөт бүс, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зэрэг олон асуудлуудыг энд дурдаж болно. Энэ бүхэнд “7 хэмжиж 1 огтлох” зарчим барьж нухацтай хандах нь мэдээж. Гэвч бас цаг нь болсон зүйлийг цагт нь хийхгүй удаашруулах нь цаашдаа 7 байтугай нэг ч хэмжих боломжгүй болох хэт урхагтай байдгийг дэнслэн бодууштай байна. Түүнчлэн цаг хугацаа зааж амласан амлалт, тавьсан зорилтууд ч тодорхой байгаа. Энэ бүхэн нь шинэчлэлийг гүнзгийрүүлж хурдасгахыг Та биднээс зүй ёсоор шаардаж буй нэг дэх учир шалтгаан гэлтэй. Хоёрдугаарт, шинэчлэлийн хүрээнд бидний хийх ёстой, хийж байгаа зарим ажлууд яриа, хэлэлцүүлгийн түвшинд бодлогын томъёолол, зорилго зорилт, уриалга тунхаглалын хэлбэртэй, их л сайндаа хэрэгжилтийн эхлэл шатаас төдий л хол явахгүй байна. Зорилго бол үр дүн биш. Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, засаглалын төвлөрлийг сааруулан нутгийн удирдлагыг бэхжүүлэх талаар шинэчлэлийн зорилтууд хүсэн хүлээсэн үр дүндээ тэр болгон хүрч чадаж байгаасан бил үү гэдгийг аваад үзье. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих жилийн зорилтын хүрээнд улсын томоохон үйлдвэр, аж ахуйн газарт зарим нэг нааштай хандлага, сэргэлтийн эхлэл бий болсон ч нийт аж ахуйн нэгж, байгууллагын 90 гаруй хувийг эзэлж байгаа хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт төдий л ахиц дэвшил ажиглагдахгүй байна. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чиглэсэн Засгийн газрын арга хэмжээ, төслийн үр дүн, түүнд зарцуулсан хөрөнгө яг хэрэгцээтэй айл өрх, хүн бүртээ хүрч мэдрэгдэж хараахан чадаагүй байна. Засаглалын төвлөрлийг сааруулах, нутгийн өөрийн удирдлагын үүрэг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw