Монгол улсын парламент - боть 2

20 МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П зохицуулж, өнөөгийн хүндрэлээс гаргахын тулд зайлшгүй хэрэгжүүлэх зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чуулганы ажиллагаа чиглэгдэж байна. Эдгээр хууль, баримт бичиг нь төрийн эрхэнд гарсан Монгол Ардын Хувьсгалт Нам, түүний бүрдүүлсэн Засгийн газраас ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, өгсөн амлалтаа биелүүлэх их ажлын гарааны зорилтыг тодорхойлон хангах зарчмын ач холбогдолтой юм. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах эрхэм зорилгын хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль шинээр гаргах, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Харьяатын тухай, Монгол улсын иргэн гадаададхувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулиудад оруулах зарим нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ. Эдгээр хуулийг баталснаар хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгааг улам тодорхой болгож зорчих болон гадаадын иргэд, цагаачлалын асуудлыг зохицуулах механизмыг боловсронгуй болгох, мэдээллийн сан, сүлжээг бүрдүүлэх, энэ талаар төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны хууль сахин биелүүлж, зөв хэрэглэх арга барилыг сайжруулж, хариуцлагыг өндөржүүлэхэд дөхөм үзүүлнэ гэж үзэж байна. Ээлжит чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх чухал асуудлын нэг нь авилгалтай тэмцэх үр нөлөө бүхий механизмыг бий болгох явдал мөн бөгөөд энэ зорилгоор Авилгалын эсрэг хуулийг шинэчлэн, Авилгалтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан гаргахаар товлосон юм. Хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний баталгааг улам сайжруулахад чиглүүлэн Монголын үндэсний радио телевизийн тухай хууль. Монголын мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн тухай хуулийн төслүүдийг мөн хэлэлцэн батлах нь чухал үр дүн өгнө гэж найдаж байна. Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын хуралдааны дэг, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиуд болон холбогдох бусад хуульд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу зохих нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэн батлах асуудал орсон бөгөөд энэ нь улс төрийн харилцаа болон хууль тогтоох, гүйцэтгэх үйл ажиллагааг цаашид боловсронгуй болгох, парламентын засаглалыг бэхжүүлэхэд бүрэн чиглэгдэж байна. Түүнчлэн Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй олон талт гадаад бодлогын хүрээнд олон улсын конвенци, гэрээ, хэлэлцээрүүдэд нэгдэн орох, соёрхон батлах асуудал ч чуулганы анхааралд байх болно. Дипломат албаны тухай хууль хэлэлцэн батлах явдал ч үүнд хамаарна. Ийнхүү энэ удаагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд нь цар хүрээ ихтэй, ач холбогдол нь чухал учраас улс төрийн бүх хүчин, нийт иргэдийн анхаарлын төвд байх нь дамжиггүй. Тиймээс Улсын Их Хурал өөрийн үйл ажиллагааг урьд урьдынхаас илүү нээлттэй болгож, хэлэлцсэн асуудлаарх намын бүлэг, Улсын Их Хурлын гишүүдийн үзэл бодол, байр суурийг олон түмэнд ил тод харуулж, олон түмний хяналтан дор хэрэгжүүлэх болно.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw