Монгол улсын парламент - боть 2

60 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-11 Өнгөрсөн долоон cap цаг улирлын хувьд намар, өвөл, өвөл-хаврын заагтай давхардав. Бүх нутгаар цас эрт орж, эрс хүйтэрч сүүлийн 50-иад жилд тохиолдож байгаагүй зуд болж, манай орны мал аж ахуйд их хэмжээний хохирол учирлаа. Олон арван малчны хот харлаж, тэд амьжиргааны эх үүсвэр болсон эрдэнэт мал сүргээсээ саллаа. Байгалийн ийм гамшигийн зэрэгцээ малын халдварт шүлхий өвчин гарч байдлыг улам бүр хүндрүүллээ. Энэ бүхэн Засгийн газрын төлөвлөсөн ажил, болдлогын чанартай томоохон арга хэмжээнүүдээ хэвийн хэрэгжүүлэхэд ноцтой саад бэрхшээл учруулж, төлөвлөгдөөгүй зардлыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлж, улсын төсвийн ачааллыг үлэмж ч хүндрүүллээ. Гэхдээ Засгийн газар тэргүүлэх чиглэл, ойрын болон хэтийн зорилт, тэдгээрийг хөгжүүлэх дэс дараалал, арга механизмаа шуурхай зөв тодорхойлж, хүн хүчний болон хөрөнгө санхүүгийн боломжоо зохистой ашиглах, зохион байгуулалтаа сайжруулах, аривлан хэмнэх, далд нөөц бололцоог илрүүлж дайчлах бодлого барьж ажилласны дүнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төлөвлөгөөнд тусгасан нийт 1075 арга хэмжээний 50 гаруй хувийг хэрэгжуулж эхлээд байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд өөрийн бодлого, төлөвлөсөн арга хэмжээнүүдээ хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг удирдлага болгож ажилласан юм. Үүнд: Нэгдүгээрт. Засгийн газар эдийн засаг, нийгэм, гадаад харилцааны зэрэг аливаа асуудлыг цогц байддаар шийдвэрлэхийг зорьж ажиллаалаа. Иймээс өнгөрсөн хугацаанд Засгийн газар, манай яамд Засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдээр иж бүрэн хөтөлбөр, төсөл боловсрулах, тэдгээрийн уялдааг хангах талаар ихээхэн анхаарлаа. Хөгжлийн үйл явцад аль болох олон талыг татан оролцуулах зорилгоор олон тооны уулзалт, ярилцлагыг нийгмийн янз бүрийн бүлгийн төлөөллийг оролцуулан нээлттэй явуулж тодорхой ойлголт, тохиролцоонд хүрч байна. Хоёрдугаарт. Эдийн засгаа эрүүлжүүлэх, улс орныхоо санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, өрийн дарамтыг багасгахад онцгой анхаарч ажиллалаа. Өөрөөр хэлбэл, үйлчилж буй хуулийн хүрээнд эдийн засаг эрчимтэй хөгжих, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, төсвийн алдагддыг бууруулах, төр, засгийн байгууллага үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцлийг хангахад чиглэсэн дэс дараатай арга хэмжээнүүдийг авлаа. Гуравдугаарт. Эдийн засгийн суурь салбаруудыг зах зээлийн горимонд оруулах ажлыг цаг алдалгүй хийх ёстой гэж үзлээ. Бий болсон зайлшгүй нөхцөл байдлын улмаар зах зээлийн нөхцөлд нөөцийн хуваарилалтыг сайжруулах үндэс болсон үнийг чөлөөлөх зармыг ажил хэрэг болгож, нүүрс, цахилгаан эрчим хүч, дулааны үнийг бодит өртөг зардалд нь ойртуулах зохицуулалт хийв. Улсын Их Хуралтай хамтран “Эрчим хүчний хууль”-ийг гаргаж, хэрэгжүүлж эхлээд байна. Дөрөвдугээрт. Улсын Их Хурал “Өмч хувьчлалын үндсэн чиглэл”-ийг баталж, Засгийн газар хувьчлалын тодорхой бодлоготой боллоо. Энэ бодпогын дагуу төрийн өмчтэй болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн байгууллагуудын хувьчлалыг эрчимтэй явуулах чиглэл баримтлан ажиллаж

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw