106 МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П эрхийг нарийн эрэмбэ дараатайгаар баталгаажуулж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Байгаль орчин, байгалийн нөөц баялгийг ашиглах, хамгаалах болон газрын харилцаанд үүссэн зөрчил гажуудлыг арилгах, энэ талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, биелэлтийг хангах хариуцпагын тогтолцоо үгүйлэгдэж буйг бид ойлгож байгаа. Энэ чиглэлээр орон нутгийн үүрэг хариуцлага, эрх мэдлийг ч өргөжүүлэх шаардлага бас бий. Энэ хаврын чуулганаар Монгол Улсын 2001 төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн батална. Улсын Их Хурлын бүтцийн бүх байгууллагууд тус тусын чиглэлээр төсвийн гүйцэтгэлийн тайланд дүгнэлт хийх шаардлагатай. Үүний тулд Засгийн газар 2001 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг энэ 4-р сарын 15-ны дотор УИХ-д өргөн барихаар бодож ажлаа шуурхайлах арга хэмжээ авмаар байна. Хоёрдугаарт, нийгэм, эдийн засгийн шинэтгэлийг эрчимжүүлэх үйл явцтай шууд холбоотойгоор ардчилсан социализмыг онол, суртахууныхаа үндэс болгосон зүүн төвийн улс төрийн нам эрх барьж байгаагаас үүдэн УИХ нийгмийн хүрээний асуудал, нийгмийн бодлогод онцгой анхаарал тавин ажиллаж байна. Хүний хөгжлийг хангах, нийгмийн зүгээс хамгаалал, дэмжлэг туслалцаа авах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн гол гол актыг шинэчилж батлан гаргасан билээ. Харин эдгээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар эрчимтэй ажиллах шаардлагатай байна. Иргэд сонгогчид чухамхүү нийгмийн салбарын эдгээр хууль, тогтоомжуудыг илүү их сонирхож, тэдгээрийг амьдрал үйл ажиллагаандаа хэрэглэх эрмэлзэлтэй байдгийг хууль сурталчлах ажилд онцлон харгалзаж баймаар байна. Цалин тэтгэвэр тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх зорилтыг бид ухралтгүй хэрэгжүүлж 2003 ондоо багтаан 2 дахин өсгөхийн төлөө ажиллах хэрэгтэй байна. Үүний тулд татварын ачаалыг буруулах, татварын суурийг өргөжүүлэх, төсвийн зардлыг багасгах зэрэг арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй байна. Түүнчлэн хүн амын бодит орлогыг нэмэгдүүлж зах зээлд оролцох эрх зүйн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр ч идэвхитэй эрэл хайгуул хийх шаардлагатай. Нийгмийн салбарын хувьчлалын асуудлыг бодлогын хэмжээнд хойшлуулалгүй авч үзэх шаардлага байна. УИХ-ын тогтоолоор нийгмийн салбарын хувьчлал явуулах үзэл баримтлалыг боловсруулан оруулж ирэх үүрэг Засгийн газарт өгөгдөөд багагүй хугацаа өнгөрлөө. Одоо үүнийг дахин хойш тавих боломж байхгүй. Шуурхай боловсруулж шийдвэрлэх ёстой гэж УИХ үзэж байна. Мэдлэг, мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн эрэн зуунд боловсролын салбарын шинэчлэл хөшүүн байж болохгүй. Хөшүүн байлгахүй гээд судалгаа тооцоо багатай учир утгагүй бужигнуулаад байж бас таарахгүй. Боловсролын багц хууль хэрэгжээд хэдэн жил өнгөрсөн, завсар нь хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан боловч одоо боловсролын салбарт судалж шийдвэрлэх ёстой тодорхой асуудал хуримтлагдаад байна. Тэдгээрийг бид
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw