МОНГОЛ ҮЛСЫН ПАРААМЕНТ-П 99 Цаашид бид аймаг, сум, багийг шинээр нэмж байгуулах биш, харин нэгтгэх, томсгох, цөөлөх; аймаг болон сумыг тодорхойлоход адил шалгуураар хандах; зардал, чирэгддийг багасгаж төрийн үйлчилгээг шат дамжлага багатай хөнгөн гавшгай болгох зарчмаар ажиллаж, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх асуудлуудыг боловсруулан даруй өргөн барьж, Засгийн газар өөрийн эрх хэмжээний хүрээнд хийх ёстой зүйлээ шуурхайлах шаардлагатай гэж үзэж байна. Эрхэм нөхөд өө, Улсын Их Хурлын гишуудээ, Бидний ажлын зарим үр дүн, цаашдын зорипго, зорилтын тухай ярихад товчдоо ийм байна. Бид нэлээд шахуу ажиллах хэрэгтэй болж буй нь тодорхой байна. Зорьсондоо хүрч, амласнаа биелүүлж, ард түмнийхээ итгэлийг дааж аливаад эзэн болж чадах эсэх нь бид яаж ажилл ахаас хамаарна. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, орон нутгийн удирдлага бодлого, үйл ажиллагаагаа нягт уялдуулж, бие биеэ дэмжиж нягтарч ажиллаж чадвал бидэнд биелэхгүй зорилт гэж байхгүй. Ард түмэн ч үүнийг хүсэн хүлээж их итгэл хүлээлгэсэн бөгөөд тэдний итгэлийг хөсөрдүүлж урмыг хугалах эрх бидэнд байхгүй. Монгол Улсын цаашдын хөгжил, дэвшлийн төлөө Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахыг хүссэн олон улсын, төрийн бус олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн аливаа санал, санаачилгад манай Засгийн газар уриалгахан хандажүүдхаалгаа үргэлж нээлттэй байлгах болно. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Төрийн минь нуруу түвшин, Түмэн олон маань амгалан байх болтугай. 19 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очирын хэлсзн үг 2002.01.11 Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, УИХ-ын намрын ээлжит бус чуулган 9 сарын 14, 29-ны өдрүүдэд чуулж, ээлжит чуулган 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажлын 66 хоног үргэлжлэн УИХ-ын нэгдсэн хуралдаан 29 удаа, байнгын болон дэд хороодын хуралдаан давхардсан тоогоор 99 удаа тус тус зохион байгуулагдаж өнөөдөр үйл ажиллагаагаа өндөрлөх гэж байна. Энэ удаагийн ээлжит чуулганы үйл ажилл агаа шинэчлэн найруулсан УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн дагуу зохион байгуулагдаж нийт 137 хууль, бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталснаар шинээр баталсан буюу шинэчлэн найруулсан хууль 20, нэмэлт өөрчлөлт оруулсан хууль 59, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 4, Олон улсын гэрээ конвенци 14, тодорхой асуудлаар гаргасан тогтоолууд 40 байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw