Монгол улсын парламент - боть 2

52 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Зудын уршиг дуусаагүй, хүн, мал сульдаж, доройтдог хаврын хатуу цаг ч бас яагаа ч байгаа учир байгалийн гамшигаас сэргийлэх, малын гоцхалдварт өвчнийг таслан зогсоох талаар хийж буй ажлаа улам эрчимтэй нягт нямбай гүйцэтгэх, ялангуяа энэ бүсийн хүн амд үйлчлэх үйлчилгээг онцгой сайжруулахыг манай төв, орон нутгийн байгууллагууд, тэдний удирдлагууд анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. Улсьш Их Хурал ч өдөр тутмын хуулийн төсөл хэлэлцэх ажилдаа түүртэлгүйгээр энэ асуудалд тавих анхаарлаа цаашид сулруулахгүй ажиллах болно. Засгийн газраас эрчим хүчний, дулааны үнийг чөлөөлсөн нь цагаа олсон арга хэмжээ хэдий ч сонгогч олны цөөн хэсэгт бас хүнд туссан байна. Нэн ялангуяа өндөр настан ахмадууд, төсвийн байгууллагад ажиллагсдаас энэ талаар санал хүсэлтүүд багагүй гаргасныг манай гишүүдийн тойрогтоо ажиллах, сонгогчидтой хийж байсан уулзалтын дүнгээс ажиглагдаж байна. Тэдгээрээс үзэхэд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгагдсаны дагуу тэргүүн ээлжинд бага цалин, бага тэтгэвэртэй хүмүүсийн мөнгөн орлогыг илүүтэй өсгөж, орлогын ялгааг багасгах, ядуурлаас сэргийлэх арга хэмжээг Засгийн газраас нэн даруй авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Сонгогчдын сэтгэлийг цалин, мөнгөнөөс илүүтэйгээр зовинуулж буй асуудал бол нийгмийн эрүүгийн нөхцөл байдал гэдэг нь бас ажиглагдлаа. Зохион байгуулалттай гэмт хэрэг, иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, авилгал хээл хахууль, албан тушаалтны гэх мэт гэмт хэргүүдийн гаралт эрчимтэй өссөн дүн гарч байгаа нь энэ талын эрх зүйн зохицуулалтыг зайлшгүй боловсронгуй болгохыг амьдрал шаардсаар байна. Энэ нь нөгөө талаар манай хүчний байгууллагуудын үйл ажиллагааг төгөлдөржүүлж тэдгээрт ажиллагсдын нийгмийн болоод эдийн засгийн зарим нэгэн хуримтлагдсан асуудлуудыг тодорхой хэмжээгээр хууль, эрх зүйн зохицуулалтаар шийдвэрлэхийг ч нөхцөлдүүлж байна. Бүхэл цогцоор нь авч узвэл өнөөдөр ард түмэн Та биднээс өнөөгөөс илүү ардчилсан, илүү эрх, эрх чөлөөтэй, аюулгүй орчинг бий болгохыг хүсэн хүлээж байна. Эрхэт гишууд ээ! Улсын Их Хурал эмхлэн байгуулагдсанаас хойшхи ээлжит чуулганы хувьд хоёр дахь нь болох энэ хаврын чуулганаараа олон чухал хуулиудыг хэлэлцэхээр бэлтгэсэн бөгөөд амьдралаас урган гарч байгаа багагүй асуудлуудыг бид шийдвэрлэх болно. Энэ чуулганаар нийтдээ 30-аад хуулийн төсөл авч хэлэлцэхээр Та бид өмнөх чуулганаараа товлон тогтоосон билээ. Түүний дагуу Улсын Их Хурлын даргын хувьд би бүрэн эрхийнхээ дагуу тэдгээр асуудлын дарааллыг тогтоосон захирамж гаргасан. Чуулганы ажиллагаа бүхэлдээ Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалын хүрээнд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу манай орны эдийн засаг, нийгмийн амьдралд хийж буй шинэтгэлийг улам гүнзгийрүүлж, түүний эрх зүйн орчныг сайжруулахад бүрэн чиглэгдэх болно. Өмнөх 2 удаагийн Их Хурал, мөн энэ Их Хурлын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw