166 МОНГОЛУАСЫН ПАРААМЕНТ-П Татвар төлөгчид ч гэсэн хуруу хумсаа хуйхлан байж олсон хэдээсээ төрдөө тушаасан татварын зарцуулалт, хувиарлалт хэр үр ашигтай шударга байна гэдгийг дор бүрнээ дүгнэж цэгнэж суугаа нь лавтай. Төр бүх шатандаа хэр шударга ажиллаж байна гэдэг хэмжүүр бид төдийлөн мэдэхгүй орчинд кассын тооцооны машин шиг ажиллаж, үнэлгээний хуримтлалыг хураан бөөгнүүлж байдаг. Жилийн дараа энэ сан хөмрөгийн авдар онгойж, иргэд итгэлийн хуваарилалтынхаа нэгэн хэмжүүр болгох болно. Шударга хүмүүний дээрээс хишиг буяны бороо цутгаж байдаг гэдэг үгийг төрд алба хашиж байгаа хэн боловч алхам тутамд санаж сэрж явах учиртай. Албан ёсны суртал нэвтрүүлэг, амьдрал хоёрын хоорондох зайг цаг үргэлж хэмжиж бодит байдлын толинд тусган харж байх нь үнэхээр чухал гэдгийг үлдэж байгаа 1 жилд мөрдлөг болгон ажиллах нь нэн хэрэгтэй шүү гэдгийг ч хэлье. Үүний тулд бид өмнө дурьдсан хариуцпагын тухайд ноцтой бодох, ярих, ажил хэрэгч хандах хэрэгтэй байна. Өнгөрсөн жилүүдэд манай зарим сайд, удирдах ажилтны нэр хаягаар багагүй шүумжлэл гарсан. Тэрхүү шүүмжлэлд хэтрүүлсэн, гүтгэсэн шинжтэй, бас худал зүйл цөөнгүй байсан. Гэвч олны нүдэн дээр илэрхий харагдаж байсан. Одоо ч засраагүй дутагдлуудыг зааж хэлсэн шүумжлэл огт гараагүй гэвэл бас хэтрүүлэг болно. Шүүмжлэлд өртөх сэдэв бишгүй л байна. Сүүлийн жилүүдэд байгаль орчин ихээхэн хохирч, ой модыг нөхөн төлжих боломж хангахгүйгээр хяргаж, бараг л орон даяар ой болоод хээрийн түймэр жил бүр үргэлжилж, өвлийн цасан дор ч түймэр уйгаж байх болсноос гадна ан амьтад, түүний дотор улаан номонд бичигдсэн ховор амьтдыг хөнөөх явдал зогссонгүй. Азийн шар шороо, ойн хортон шавьж, зээргэнэ, артем хавч, самар, шонхорын гэх мэтийн яриа үе үе гарч, алт олборлогчид сэндийчсэн газраа тэр чигээр нь хаях, гол усыг ширгээх гэхчлэн зөрчил тасарсангүй. Хэрэг зөрчил ноцтой бөгөөд бүлэглэсэн, урьдаас төлөвлөсөн шинжтэй болж, архидан согтуурах, танхайрах, хүний амийг санаатайгаар бүрэлгэх, тэр ч бүү хэл гэр бүлээр нь хүйс тэмтрэх харгис хэрцгий байдал гаарч, иргэдийн амгалан тайван байдал, амь нас, эд хөрөнгөнд ноцтой аюул хохирол учруулсаар байна. Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, хөгжүүлэх тухай байнга ярьдаг ч, ажил хэрэгч хандлага бас л үгүйлэгдэж байна. Ер нь 10-аад байтугай 5 жилд сэргээж шинэчилж дөнгөхөөргүй тийм том үйлдвэр манайд бийсэн билүү? Сүүлийн 5 жилд малын тоо толгой байнга цөөрсөөр буйг дан ганц байгалийн бэрхшээл рүү түлхэн, биеэс зайлуулах ч аргагүй зүйл. Хүн амын тоо, өсөлт ч гэсэн сэтгэл зовоохгүй байж чадахгуйд хүрлээ. Бодит байдал, үнэн баримт ийм байхад хэн нэгний шүумжлэл илүүц буюу шаардлагагүй гэвэл хэт биеэ тоосон хэрэг болно. Иймд үлдэж байгаа хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газраас онцгойлон анхаарч үзвэл зохих олон асуудал байна. Юуны өмнө макро эдийн засгийн түвшиний нааштай алхамыгбаталгаажуулан гүнзгийрүүлж, эдийн засгийн өсөлтийг улам улмаар бүрдүүлэх, хүний хөгжил, амьдралын чанарыг сайжруулах, иргэдийн эрх тэгш, шударга оролцоэг хангах, ашигт малтмалын томоохон орд газруудыг түшиглэн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw